Мэдрэмж

Баярлах

Баясах

Хөөрөх

Догдлох

Бишрэх

Урамших

Хөгжих

Итгэл дүүрэн байх

Эрч хүчтэй байх

Бүтээлч байх

Зоримог байх

Ханамжтай байх

Өөдрөг байх




Бахдах

Гайхширах

Хүндлэгдэх

Хүлээн зөвшөөрөгдөх

Хэрэгцээтэй байх

Үнэ цэнэтэй байх

Үр бүтээлтэй байх

Амжилттай байх

Найдвартай байх

Итгэлтэй байх

Гярхай байх

Хүчтэй байх

Соргог байх




Тайвшрах

Хайрлах

Итгэх

Халамжлах

Талархах

Хангалуун байх

Бодолтой байх

Дотно байх

Амгалан байх

Амирлангуй байх

Санаачлагатай байх

Хариуцлагатай байх

Энх мэнд байх




Гуних

Гэмших

Ичих

Гутрах

Ганцаардах

Тусгаарлагдах

Уйдах

Ядрах

Нурмайх

Шаналах

Тэнэглэх

Тэнэгтэх

Үл хайхрах

Дутуу дулимаг байх




Уурлах

Шүүмжлэх

Үзэн ядах

Амиа бодох

Бухимдах

Өширхөх

Шархлах

Алслагдах

Ёжлох

Гутаах

Хавчигдах

Харамлах

Цухалдах

Үл итгэх




Айх

Түгших

Тэвдэх

Цочирдох

Эргэлзэх

Үл тоох

Үл тоогдох

Цөхрөх

Хүлцэх

Халшрах

Утгагүй байх

Найдваргүй байх

Нэмэргүй байх

Хангалтгүй байх




Тамшаалах

Таашаах

Туних

Гомдох

Онгирох

Омогших

Эрхлэх

Найдах

Тачаадах

Дур тавих

Дур ханах

Цэнгэх

Цадах

Өлсөх

Чимчигнэх

Ирвэгнэх

Загатнах




Баярлуулах

Баясгах

Хөөргөх

Догдлуулах

Бишрүүлэх

Урамшуулах

Хөгжүүлэх

Итгэл дүүрэн байлгах

Эрч хүчтэй байлгах

Бүтээлч байлгах

Зоримог байлгах

Ханамжтай байлгах

Өөдрөг байлгах




Бахдуулах

Гайхшируулах

Хүндлүүлэх

Хүлээн зөвшөөрүүлэх

Хэрэгцээтэй байлгах

Үнэ цэнэтэй байлгах

Үр бүтээлтэй байлгах

Амжилттай байлгах

Найдвартай байлгах

Итгэлтэй байлгах

Гярхай байлгах

Хүчтэй байлгах

Соргог байлгах




Тайвшруулах

Хайрлуулах

Итгүүлэх

Халамжлуулах

Талархуулах

Хангалуун байлгах

Бодолтой байлгах

Дотно байлгах

Амгалан байлгах

Амирлангуй байлгах

Санаачлагатай байлгах

Хариуцлагатай байлгах

Энх мэнд байлгах




Гуниулах

Гэмшүүлэх

Ичээх

Гутруулах

Гутаах

Ганцаардуулах

Тусгаарлах

Уйдаах

Ядраах

Нурмайлгах

Шаналгах

Тэнэгтүүлэх

Тэнэглүүлэх

Үл хайхрах

Дутуу дулимаг байлгах




Уурлуулах

Шүүмжлүүлэх

Үзэн ядуулах

Амиа бодуулах

Бухимдуулах

Өширхүүлэх

Шархлуулах

Алслуулах

Ёжлуулах

Гутаалгах

Хавчигдуулах

Харамлуулах

Цухалдуулах

Үл итгүүлэх




Айлгах

Түгшүүлэх

Тэвдүүлэх

Цочирдуулах

Эргэлзүүлэх

Үл тоолгох

Үл тоогдуулах

Цөхрүүлэх

Хүлцүүлэх

Халшруулах

Утгагүй байлгах

Найдваргүй байлгах

Нэмэргүй байлгах

Хангалтгүй байлгах




Тамшаалуулах

Таашаалгах

Туниулах

Гомдоох

Онгируулах

Эрхлүүлэх

Найдуулах

Тачаадуулах

Дур тавиулах

Дур хануулах

Цэнгүүлэх

Цатгах

Өлсгөх

Чимчигнүүлэх

Ирвэгнүүлэх

Загатнуулах







Хотын онолчид

Нэр Name
Патрик Аберкромби Patrick Abercrombie (1879 - 1957)
Кристофер Александр Christopher Alexander
Дональд Эпляард Donald Appleyard (1928-1982)
Майкл Э. Арт Michael E. Arth
Кристофер Чарльз Беннингер Christopher Charles Benninger
Волтер Блок Walter Block
Питер Калторп Peter Calthorpe
Мануэл Кастелс Manuel Castells
Илдефонс Серда Ildefons Cerdà (1815-1876)
Гордон Каллен Gordon Cullen (1914-1994)
Майк Дэвис Mike Davis
Константинос Доксиадис Constantinos Doxiadis (1914-1975)
Андрес Дуэни Andres Duany
Ричард Фдорида Richard Florida
Жон Фридман John Friedmann
Жоэл Гагроу Joel Garreau
Патрик Гэддэс Patrick Geddes (1854-1932)
Яан Гэль Jan Gehl
Поль Гүүдман Paul Goodman
Персивал Гүүдман Percival Goodman (1904-1989)
Адам Грийнфельд Adam Greenfield
Петер Холл Peter Hall (1932-2014)
Дэвид Харвэй David Harvey
Эзенизер Ховард Ebenezer Howard (1850-1928)
Арата Исозаки Arata Isozaki
Алан Жэкобс Allan Jacobs (1928)
Жэйн Жэкобс Jane Jacobs (1916-2006)
Кионори Кикутакэ Kiyonori Kikutake (1928-2011)
Рэм Күүлхаас Rem Koolhaas (1944)
Кишо Курокава Kisho Kurokawa (1934-2007)
Фумихико Маки Fumihiko Maki
Жэймс Ховард Кунстлэр James Howard Kunstler
Ле Корбюзье Le Corbusier (1887-1965)
Анри Лефебвр Henri Lefebvre (1901-1991)
Кевин Линч Kevin A. Lynch (1918-1984)
Роб Криер Rob Krier (1938)
Ричард Эл Маэр Richard L. Meier (1920-2007)
Льюис Мумфорд Lewis Mumford (1895-1990)
Саверио Муратори Saverio Muratori (1910-1973)
Элизабет Платер-Зайберк Elizabeth Plater-Zyberk
Мигель Роблес-Дуран Miguel Robles-Durán
Витольд Рыбчинский Witold Rybczynski
Томас Сивертс Thomas Sieverts
Камилло Ситте Camillo Sitte (1843-1903)
Эдвард Сожа Edward Soja (1940-2015)
Игнаси де Сола-Моралес Ignasi de Solà-Morales (1942-2001)
Кензо Танге Kenzo Tange (1913-2005)
Роберт Вентури Robert Venturi (1925-2018)
Вильям Эйч. Вайт William H. Whyte (1917-1999)
Фрэнк Лойд Райт Frank Lloyd Wright (1867-1959)
Шарон Зукин Sharon Zukin (1946)



Хот, суурин газрын хувьслын тойм

Эртний хүмүүс ан гөрөө хийж, байгалийн тааламжтай орчин, нөхцөл эрж нүүдэллэн амьдардаг байв. Хүмүүс ихэвчлэн хамтарч ан гөрөө хийх, хоол хүнсээ хуваан хэрэглэх зорилгоор цуглардаг байжээ. Одоогоос 8000 –аас 10,000 жилийн өмнөөс зэрлэг амьтад гаршуулан эдэлгээ хэрэгцээндээ хэрэглэх, газар тариалан эрхлэх зэргээр хамтран амьдарч эхэлснээр анхны түр хугацаанд оршин суух системчилсэн суурин соёл, аж төрөх ёс бүрэлдэж эхлэв.

Төрөл бүрийн хэрэгцээ шаадлагаас үүдэлтэй янз бүрийн зориулалт бүхий хотууд үүсэж бий болдог бөгөөд тухайн хот хэрхэн оршин тогтнож буй цогц үйл ажиллагаанаас хамаарч хотын хэлбэр тодорхойлогддог билээ. Энд худалдаа үйлчилгээний зориулалттай төв хотууд, аж үйлдвэрийн зориулалттай дагуул хотуудыг жишээ болгон дурдаж болох юм. Мөн хот тэлэхийн хэрээр хотын нутаг дэвсгэрийн гадна хүрээлж орших хөдөө аж ахуйн зориулалттай газрууд хотын нутаг дэвсгэр болж өөрчлөгдсөөр иржээ.

Алс газруудаас авч ирсэн худалдаа арилжааны эд зүйлсийг тухайн орон нутгийн бараа таваараар арилжих худалдааны байршилуудыг түшиглэж, тойрог хэлбэрээр эртний хотууд тэлэн хөгждөг байв. Түүхэн хөгжлийн явцад худалдаа наймааны замуудын уулзвар; гол, мөрөн, далай тэнгисийн тээврийн зогсоол цэгүүд буюу боомтууд түшиглэж хотууд үүсэн хөгжиж байв.

Шашин, шүтлэгийн холбогдолтой эд зүйлс хот, суурин газрын түүхэнд чухал байр эзэлдэг. Эртний иргэд ихэвчлэн хотын нутаг дэвсгэрт орших оршуулгын газар, бунхан зэрэг газар нутгийг ариун газар гэж онцгойлон авч үздэг байв. Дийлэнх эртний хотуудад томоохон хэмжээний талбай тойрсон сүм, шашны барилгуудын чуулбар бүхий олон нийтийн талбай байдаг. Дундад зууны Европын маш олон хотууд сүм, дуган түшиглэн үүсэж хөгжсөн түүхтэй. 

Эртний хотуудын удаах нийтлэг үүрэг зориулалт бол гадны гэнэтийн аюул түрэмгийллээс өмч хөрөнгөө хамгаалах бэхлэлт хүрээ босгох зорилготой байв. Дайн тулааны шинэ технологи, техник хэрэгсэл хөгжиж галт сум, алсын тусгалтай пуужингаас хамгаалах хана хэрэм үүрэг зориулалтгүй болох хүртэл олон мянган жилийн турш бэхлэлт хүрээ хэлбэрээр хотууд өргөжин тэлж байлаа. Алсын зайнаас, агаараас довтлох дайн тулааны энэ эрин үед хана хэрэмтэй хотын нутаг дэвсгэр хамгаалалт бэхлэлт гэхээс илүү хамгийн аюултай цэг болж хувирчээ. 

Хот, суурин газрууд мөн засаг захиргааны төвийн үүрэг гүйцэтгэдэг. Засаг захиргааны төв  нэгжүүд байрласан нутаг дэвсгэрт нийслэл хотын үнэлэмж бий болно. Эдийн засгийн үйл ажиллагаанууд, төрөл бүрийн оршин суугчид болон тэдний ур чадварын төвлөрөл болох хот, суурин газар хүн төрөлхтний соёл, урлаг, шинжлэх ухаан, техникийн хөгжлийн үндэс суурь болсоор ирсэн. Аливаа хот хүрээлэн буй газар нутаг, гадаад ертөнцөд шинэ мэдлэг, мэдээлэл түгээх харилцаа холбооны төв болдог.

Хот, суурингууд үүссэн газар зүйн байршил болон хотуудын дотоод бүтэц нь газрын гадарга болон байгалийн тогтоц дагасан зөрөг зам, жимүүдээс үлэмж хамааралтай. Бага зэргийн газрын гадаргын налуутай нутаг дэвсгэр хот байгуулалтад хамгийн тохиромжтой хэдий ч зарим уул, толгод, гүвээ дамнасан нутаг дэвсгэрт бүрэлдэж хөгжсөн сонирхолтой хотуудын жишээ цөөнгүй байдаг билээ. Энд Афин, Сан Франциско, Рио де Жанейро хотуудыг дурдаж болох юм.
Хотын дүр төрх, хэлбэр бүрэлдэхэд байгаль цаг уурын нөлөө тод тусгалаа үлдээдэг. Халуун дулаан уур амьсгалтай хотуудын гудамж, замуудыг салхины зонхилох чиглэл дагуу төлөвлөдөг туршлага өргөн тархжээ.
Хотууд ундны усны тогтмол, тогтвортой хангамжтай байх ёстой бөгөөд ихэвчлэн гол мөрний эрэг дагуу, эсвэл гүний усны эс үүсвэртэй газруудад хот, суурин үүсэж бий болдог. Орчин үеийн маш олон том хотууд тухайн газар нутгийн усан хангамжаар ундны болон ахуйн хэрэглээний усны хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүртэл өргөжин хөгжсөн бөгөөд хөрш зэргэлдээ нутгаас шугам хоолойгоор дамжуулан хэрэгцээний усан хангамж татаж авах болжээ.
Хот, суурин төлөвлөхдөө газар хөдлөлт, үер, хар салхи гэх мэтчилэн тодорхой хугацааны давтамжтай байгалийн гамшгийг хохирол багатай давж гарах боломж бүрдүүлж төлөвлөсөн байх шаардлагатай. 

Хүн төрөлхтний бүтээн байгуулсан анхны хотын түүхийг олж тогтоох маргаан дагуулсан сэдвийн төгсгөл үгүй хэдий ч олон судлаачид анхны "жинхэнэ" хот, суурин газрын хэв шинж агуулсан эртний хот бол манай эриний өмнөх (МЭӨ) 3000 гаруй жилийн өмнө одоогийн Египетийн нутагт оршиж байсан Месопотамиа хот гэж үздэг. 
Эртниий хотуудад нийгмийн элит, дээд давхаргынханд зориулсан барилга байгууламжууд, сууцны бүсүүд тэгш хэмт эмх цэгцтэй хэлбэр дүрс бүхий эдэлбэр газруудад эрчимтэй үүсэн хөгжиж байв. Үүний эсрэгээр нийгмийн дунд, доод давхаргынханы сууцны зориулалттай хороод тэгш хэмгүй, холилдсон хэлбэр дүрс бүхий нутаг дэвсгэрт харьцангуй удаан хурдацтайгаар, өөрөө хэлбэл аажим, органик байдлаар бүрэлдэн хөгжиж байв. Эртний хотуудад нийтлэг оршиж байсан биет бүрдэл хэсгүүдийн нэг бол хана, хэрэм юм. Дийлэнхдээ дайн тулалдааны гэнэтийн аюулаас хотын хүн ам, нутаг дэвсгэрийг хамгаалах зориулалттай байжээ. 

Эртний Грекийн хотуудад газар зохион байгуулалт, хотын газар нутаг тэлэлтийн нийтлэг дүрх төрх байсангүй. Жижиг тосгон хэлбэрийн суурин газруудын хүн ам нэмэгдэж, нутаг дэвсгэр өргөжин тэлэхийн хэрээр аажимдаа хот, суурингийн хэлбэрт шилжин хөгжиж байв. Ромын эзэн гүрний үеийн хот, суурин газрууд мөн л үндсэндээ албан бус, багширсан, органик газар ашиглалтын хэв байдлаар өргөжин хөгжиж байсан хэдий ч зарим тухайлсан сүм хийдийн ойр орчим, олон нийтийн зориулаллтай бүсүүдийг маш өндөр түвшинд төлөвлөсөн зураг төслийн дагуу хөгжүүлж байв. Археологийн баримт, бичвэр эх сурвалжуудаас үзэхэд Ромын үеийн суурьшлийн хэлбэрүүд дотроос цэргийн хуарангуудын газрыг онцгойлон торон загвартай ойролцоо хувилбаруудаар зохион байгуулдаг байж. 
Харин хожим колоний үеийн шинэ хотууд газар ашиглалтын торон системийн дагуу өргөжин хөгжиж байв. Торон системийн давуу тал нь хотын нутаг дэвсгэрийн эдэлбэр газруудыг илүү хялбар байдлаар хуваах, нэгтгэх боломж бүрдүүлдэг.

Дундад зууны үеийн хотуудын нийтлэг дүр төрхийг илэрхийлэх зүйлс бол бага хэмжээний өргөнтэй, урт гудамжууд, мөн сүм эсвэл худалдаа наймааны цэгүүдийн зэргэлдээх олон нийтэд зориулсан задгай талбай юм. Энэ үеийн, ялангуяа өрнөдийн хэдэн зуун хот суурингууд ийм төрх хэлбэрээр оршин тогтнож өнөөдрийг хүрчээ. Хот, суурингуудын төв хэсгийн бэхлэлт хана хэрэм хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, нөгөөтэйгүүр хотын төв тэлж, хөгжих үйл явцыг зогсоох буюу удаашруулахад нөлөөлж байв. 

Сэргэн мандалтын үеийн хот, суурингуудын хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтанд архитекторуудын оролцоо үлэмж нэмэгдсэнээр хотыг гоо зүйн үүднээс төдийгүй олон төрлийн ялгаатай үйл ажиллагаануудын нэгдэл байдлаар авч үзэх болж тэгш хэмтэй, геометрийн зөв дүрс хэлбэр бүхий газар ашиглалтын үзэл санаанууд тусгах болов. Жишээ болгон Ром, Италийн олон тооны хотуудыг энд дурдаж болох юм. Эртний хотуудаас өвлөж ирсэн шигүү, органик хэлбэр дүрс зонхилох эдэлбэр газруудыг сэргэн мандалтын цаг үед дахин төлөвлөж гоёмсог талбай, урт өргөн чөлөө, тэгш хэмтэй барилга байгууламжуудын чуулбар байдлаар хөгжүүлж байв. 15 дугаар зууны үеийн хотуудын галт суман довтолгооноос хамгаалсан хэрэм ханыг тойруулж сумны тусгалын зайг нэмэгдүүлэх зорилгоор газар шорооны ажлууд ихээр хийгдэж байлаа.

17 -оос 18 дугаар зууны дунд үеийн Ром, Италиас үүсэлтэй барокко үеийн Европын хотуудад хэт сүрлэг засаг захиргааны барилга, байгууламжууд, маш урт өргөн чөлөө, тойрог хэлбэрийн гудамж замууд, түүхэн дурсгалын хэв шинжтэй хувийн болон олон нийтэд зориулсан талбай, геометрийн үндсэн хэлбэр дүрстэй цэцэрлэгт хүрээлэнгүүд зэрэг хотын орон зай бүрдүүлэх асар том хэмжээний эд зүйлс, орон зай бүтээн байгуулж эхлэв. Барокко цаг үеэс хойно ч гэсэн эдгээр үлэмж том хэмжээний эд зүйлс, орон зай бүтээн байгуулах зарчим үргэлжилсээр байсан түүхтэй. Үүний тод жишээ бол 1853 –аас 1870 оны хооронд Барон Ауссманы удирдлагаар дахин төлөвлөгдсөн Парис хотын томоохон төв талбайнууд, тэдгээрийг холбосон өргөн чөлөө, тойрог хэлбэрийн гудамж, замууд юм. 

18 дугаар зууны дундаас эхлэн өрнөдийн, ялангуяа Америкийн хотуудад худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж газрын үнэ цэнэ нэмэгдэх болсноор хотын барилгажилтад газрын эздийн шийдвэр чухал нөлөөлөх болж банк, албан газар, агуулах, зочид буудал болон жижиг үйлдвэрийн барилгууд олноор баригдаж эхлэв. 
Газрын арилжаа наймаа газар авч хот, суурингуудын дүр төрх бүрэлдэх үйл явцад хөрөнгө оруулагчдын шийдвэр ихээхэн нөлөөлөх болов. Түүх, соёлын үнэ цэнэ, тухайн хотын засаг захиргааны хүч нөлөө гэхээс илүүтэйгээр чөлөөт зах зээлийн зарчмаар газрын үнэ цэнэ бүрэлдэж, үүнээс үүдсэн хотын шинэ дүр төрх бий болж эхлэв. 1920-иод оны Америкийн Нэгдсэн Улс (АНУ) -ын худалдаа, үйлчилгээний үндсэн үүрэг зориулалттай Нью Йорк, Филаделфия, Бостон хотуудыг жишээ болгон дурдаж болно.

Аж үйлвэрийн хувьсгалын үрээр өрнөдийн хот суурингууд хурдацтай хөгжиж эхлэв. Уурын хөдөлгүүрт тэрэг, усан онгоц, шинэ техникүүд хөгжихийн хэрээр хотын газар нутаг тэлж, хүн амын цэвэр өсөлтөөс илүү механик өсөлт хурдацтай нэмэгдэж; хотын дэд бүтэц бараадсан хүнд болон хөнгөн үйлдвэрүүд шинээр байгуулагдаж хотын эдийн засаг өмнө байгаагүй хурдаар өсөх болов. Хөдөө нутгийн олон мянган өрх айлууд фермерийн аж ахуйгаа орхин шинэ аж үйлдвэрүүдэд ажил эрхлэхээр хот суурин бараадан нүүж эхэлжээ. Төмөр замын тээвэр хүн амын шилжилт хөдөлгөөнд онцгой үүрэг гүйцэтгэж байлаа. Усан замын тээврээр олон зуун цагаач иргэд Европоос АНУ-д шилжин ирж хотуудын хүн амыг механикаар нэмэгдүүлж байв. 1840 оны байдлаар 313,000 байсан Нью Йорк хотын хүн ам 1910 он гэхэд 4,767,000 болж өсөв.  Төвлөрөл нэмэгдэхийн хэрээр хотын эдийн засаг үндэсний болон олон улсын хэмжээнд хүртэл өсөн нэмэгдэж байсан.
Төрөл бүрийн салбарт шинээр гарч эхлэсэн технологийн дэвшил хотын дүр төрхөд өөрчлөлт дагуулсаар байв. Төмөр замын шугамууд хотын төв хэсэгт хүртэл байгуулагдаж, дотоодын төмөр замын сүлжээнээс хамааран хотын нутаг дэвсгэр тэлж эхлэв. Цахилгаан шуудан, телефон утсан харилцаа холбоо нэвтэрснээр өмнө нь зөвхөн төвлөрсөн байршилд зохион байгуулах боломжтой байсан хотын үйл ажиллагаанууд илүү өргөн уудам нутаг дэвсгэрт тархан байрших боломжтой болов. Гэсэн хэдий ч дийлэнх аж үйлдвэрийн хотууд албан газрын олон давхар барилгууд, тодорхой тооны үйлдвэр, агуулахын барилга байгууламжууд бүхий хотын төвийн нутаг дэвсгэрт төвлөрсөн хэвээр байв. Хотын төв хэсэгт тролейбус болон галт тэрэгний сүлжээ нэвтэрч худалдаа, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаанууд төвлөрөх болов. Ажилчин анги давхрагынхан ажлын байртайгаа ойролцоо, хотын төвийг тойрсон шигүү суурьшил бүхий сууцны хорооллуудад амьдарч байлаа.
Америкийн эхэн үеийн аж үйлдвэрүүд дийлэнхдээ том хотуудын нутаг дэвсгэрээс гадуур усан цахилгаан станцын эх үүсвэр бүхий гол мөрөний эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байв. 1880-аад оноос анхны төвлөрсөн цахилгаан станц хотын хэрэгцээнд зориулан цахилгаан эрчим хүч нийлүүлж эхлэв. 1930 -аад оноос уурын цахилгаан станц өргөн хэрэглэж эхлэв.

Технологийн дэвшил хурдсах хэрээр хотын дүр төрхөд маш өргөн хүрээний өөрчлөлтүүд гарах болсон. Галт тэрэгний зам хотын төв хүртэл хүрч очих болов. Энэ үеээс эхлэн хотын доторх галт тэрэгт тээврийн сүлжээ далайцтай өргөжиж хот орчмын бүс нутгийн хамрах хүрээг тэлжээ. 1830-аад оны эхэн үеээс зорчигч тээврийн галт тэрэгнүүд дунд давхаргын иргэдийг хотын төв хэсэгт тээвэрлэж эхлэв. Мөн 1830 – 1880 аад оны хооронд морьт хөсөг бүхий тээврийн хэрэгслээр дунд давхрагын иргэдийг хотын захын нутаг дэвсгэрүүд хүртэл тээвэрлэж байжээ. Хотын нутаг дэвсгэрт оршин суух хүн ам, мөн хүрээлэн буй орчны эд зүйлсийн хэт төвлөрөл, орчны бохирдол, тэдгээрээс үүдэлтэй өвчин эмгэг нэмэгдэх хэрээр эрүүл орчин болох хотын захын нутаг дэвсгэрүүд рүү нүүх хүн амын шилжилт хөдөлгөөний сонирхол нэмэгдэх болсон. Нийгмийн дээд давхрагынхан, чинээлэг иргэд хотын захын эрүүл орчин, нөхцөлтэй нутаг дэвсгэрт үргэлж давхар амьдарсаар ирсэн билээ. 

19 дүгээр зууны сүүл үе гэхэд зарим чиглэлийн аж үйлдвэрүүд хотын нутаг дэвсгэрээс гадуур үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэхдээ зарим аж үйлдвэрийн хотууд өнөөдөр ч гэсэн  албан газрын олон давхар барилгууд, тодорхой цөөн тооны үйлдвэр, агуулахын барилга байгууламжуудаас бүрдсэн худалдаа, үйлчилгээний төвийн хэсэгт төвлөрсөөр байна. 
1870 –аас 1900 оны хооронд хотын төвийн албан газар, үйлчилгээний дүүргүүдийн дүр төрхөд шинэ хэлбэр бий болсон нь тэнгэр баганадсан өндөр барилгууд бүхий нягтрал өндөр бүсүүд байв. Ган, төмөр бүтээц болон цахилгаан шатны технологи үүсэж, хэрэглээнд нэвтрэх хүртэл өндөр барилга барьж байгуулах боломжгүй байжээ. Тэнгэр баганадсан барилгууд үл хөдлөх хөрөнгийн худалдаа, үнэлгээнд шинэ эргэлт авч ирсэн юм. Учир нь өндөр барилга барьсанаар хязгаарлагдмал талбай бүхий эзэмшил газартаа хамгийн өндөр эдийн засгийн үр ашиг хуримтлуулах боломж бүрдэв. Ингэж дийлэнхдээ банк, санхүү, удирдлага менежмент, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгуулага, албан газрууд хотын төвийн өндөр барилгуудад төвлөрч эхэлжээ.

Хэдийгээр 19 дүгээр зууны сүүлээс эхлэн шинэ хотууд бараадсан олон мянган цагаач иргэд хотын алслагдсан дүүргүүдэд суурьшиж эхэлсэн боловч Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас хотын захын хорооллуудын хүн ам эрчимтэй нэмэгдэх болсон. Энэ нь автомашины хэрэглээ, хурдны замуудын бүтээн байгуулалт нэмэгдсэнтэй холбоотой юм. Хувийн автомашины хэрэглээ нэмэгдэх хэрээр ажилчдын сууцны хорооллууд төвийн худалдаа, үйлчилгээний дүүрэгтэй зэргэлдээ орших шаардлагагүй болж эдийн засаг, банк санхүүгийн салбарын ажилчид хотын захын шинэ хорооллуудаас хурдны замаар ажилдаа ирж буцах болов. Аж үйлдвэрийн хувьсгалын үед хотын төв хэсэгт төвлөрч байсан үйлдвэр, бөөний худалдааны чиглэлийн барилга байгууламжууд мөн хурдны болон төмөр замын сүлжээгээр холбогдсон хотын алслагдсан нутаг дэвсгэрүүдэд шилжин байрших болсон. Орчин үеийн хотуудын нутаг дэвсгэр хоёр үндсэн хэлбэрт ангилагдаж байна. Хуучин аж үйлдвэрийн хотуудаас үлдсэн хил хязгаар бүхий төвийн хэсэг ба автомашины хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцэн 1920-иод оноос үүсэж бий болсон хотын захын нутаг дэвсгэр гэсэн үндсэн хэлбэрээр ангилах боломжтой.
АНУ-ын хурдны замын үндсэн сүлжээг 1950 – 1960 -аад онд бүтээн байгуулжээ. Энэ үед мөн хотын төвийн нутаг дэвсгэрийн хуучин бүтээн байгуулалтуудыг буулгах, дахин шинээр барьж байгуулах “давлагаа” явагдаж эхлэсэн. Дийлэнх хотуудын хуучин нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хэрэгжүүлэх иж бүрэн үйл ажиллагаанууд хэрэгжиж албан газрын шинэ барилгууд, худалдаа үйлчилгээний төвүүд, зочид буудлууд болон спортын байгууламжууд баригдаж эхэлжээ. 

Хүн төрөлхтөн эдүгээ метрополисийн дараагийн шатны хот суурин газрын хөгжлийн түүхэн цаг үетэй нүүр тулж байна. Ихэнх том хотууд уламжлалт хот төлөвлөлтийн үзэл баримтлалаар цааш хөгжихөд бэрхшээлтэй болжээ. Том метрополисууд олон төвт бүс нутгийн загвараар хөгжих шилжилт үргэлжилсээр байна. Үнэн хэрэгтээ эдгээр бүс нутгийн хэмжээний тэлэлтийн үйл явц тухайн хотуудын бодит хэрэгцээнээс давсан хязгааргүй өргөн орон зайг хамарч байгаа юм. Энэхүү тэлэлтийн үзэгдлийг Франц газар зүйч Шон Готтман "Мегаполис бүрэлдэх үйл явц" хэмээн тодорхойлсон. Хамгийн тод жишээ бол АНУ-ын зүүн эргийн Бостон хотоос Вашингтон хот хүртэлх тасралтгүй үргэлжилсэн хот, суурингуудын гинжин тэлэлт бүхий нутаг дэвсгэр юм. Хэт өргөн уудам орон зай дамнасан хотуудын мега орон зай үүсэх үйл явц 20 дугаар зууныг дуустал тасралтгүй үргэлжилнэ хэмээн Грек архитектор, хот төлөвлөлгч К. А. Доксиадис таамаглаж байжээ. Америкийн хот төлөвлөгчид энэхүү тэлэлтийн үйл явцыг зогсоох буюу зохистой хэмжээнд удирдан жолоодох оновчтой шийдэл хараахан олоогүй байна. Харин Их Британи, Скандинавийн орнууд гэх мэт Европын зарим улс орнууд шинэ хот, суурин болон ногоон бүсийн хууль тогтоомж, төлөвлөгөөнүүдээр дамжуулан хотын нутаг дэвсгэр хяналтгүй тэлэх явцыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байна.


2013 он

Өрнөдийн хот төлөвлөлтийн түүх: Зарим чухал үйл явдлуудын он цагийн дараалал

1713

Герман нягтлан бодогч, түшмэл Ханс Карл вон Карловиц ойн аж ахуйн тухай номондоо тогтвортой ургацын талаар санал дэвшүүлснээр тогтвортой хөгжлийн үзэл санаа түгэн дэлгэрэх урьдал суурь болов. 

CARLOWITZ, Hans Carl von. (1713). Sylvicultura Oeconomica, Oder Haußwirthliche Nachricht und Naturmäßige Anweisung Zur Wilden Baum-Zucht. Braun. Leipzig 


1791

Франц гаралтай Америк цэргийн инженер Пиегг Л'Энфан Америкийн Нэгдсэн Улс (АНУ) -ын нийслэл Вашингтон хотын орон зайн хөгжлийн төлөвлөгөө боловсруулав.


1811

АНУ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчдийн Төлөвлөгөөний дагуу Нью-Йорк хотын гудамж замын сүлжээний торон загварын бүтээн байгуулалт эхлэв.

Commissioners' Plan. (1807). Commissioners' Plan of the City of New York. New York


1818

Уэльшийн үйлдвэр эхрлэгч, нийгмийн зүтгэлтэн Роберт Оуэн Английн Хөдөлмөр Эрхэлдэг Ядууст Туслах Нийгэмлэгийн Хорооны тайланг хэвлүүлэв. Тус тайланд хүн ам ихээр төвлөрсөн хотуудын ачааллыг хөнгөвчилж 1,200 хүнтэй жижиг суурингууд байгуулах санал дэвшүүлжээ. 


1826

Герман эдийн засагч Иоханн Хенрих фон Түнен төвлөрсөн худалдаа арилжааны цэгээс харьцангуй алслагдсан газар ашиглалтын оновчтой төрлүүдийг тодорхойлох анхны оролдлого хийж "Хөдөө аж ахуй, үндэсний эдийн засагт хамааралтай алслагдсан муж улс" хэмээх эдийн засгийн газарзүйн үндсэн суурь бүтээл бичив.

THÜNEN, Johann Heinrich von. (1826). Der isolierte Staat in Beziehung auf Landwirtschaft und Nationalökonomie. Hamburg


1842

Кротон Акүэдакт ус түгээх шугам сүлжээгээр дамжуулан Вестчестер мужаас Нью Йорк хот руу ус түгээж эхлэв.


1849

Английн зохиолч, сэтгүүлч, аялагч Жеймс Силк Букинхэм ажилгүй иргэдийг суурьшуулах загвар хот байгуулах санаа дэвшүүлсэн "Үндэсний хорлол ба практик эмчилгээ" нэртэй ном хэвлүүлэв. Тус загвар хотыг бодит байдлаар бүтээн байгуулж чадаагүй ажээ.


1851

Лондон хотод "Агуу үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Энэ үйл явдал цаашид "Дэлхийн үзэсгэлэн" нэрээр үргэлжилсэн олон улсын цуврал үзэсгэлэн яармагийн эхлэл болов. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 10.4 га талбай хамарчээ.


1853

Гуравдугаар Наполеоны зарлигаар Барон Ауссманы баталсан "Шинэчилсэн Парис, Үзэмж нэмсэн Парис, Өргөжүүлсэн Парис" өргөн хүрээний бүтээн байгуулалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.


1855

Лондон хотын эмч Жон Сноу холер өвчний дэгдэлтийг тэмдэглэсэн газрын зураг нийтлэв. Энэ нь цаашид сэдэвчилсэн газрын зураг бүтээж, хэрэглэж, хөгжүүлэхэд чухал суурь, үлгэр болжээ.


1855

Парис хотод "Дэлхийн үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 15.2 га талбай хамарчээ.


1857

Нью-Жерсигийн Оранж Уулсын бэлд байрлах Ллевэллин Парк нэртэй байгалийн цогцолборт орчин бүхий суурингийн бүтээн байгуулалт хэрэгжив. Энэхүү бүтээн байгуулалт АНУ дахь анхны төлөвлөлттэй, шинээр бүтээн байгуулсан алслагдсан суурин болжээ.


1857

Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслиийн уралдаанд Америкийн ландшафтын архитектор, сэтгүүлч, нийгмийн асуудал шүүмжлэгч төдийгүй захиргааны албан хаагч Фредерик Лоу Олмстед, Англи гаралтай Америк архитектор Калверт Воу нарын хамтарч боловсруулсан шийдэл түрүүлэв. Тэдний дэвшүүлсэн шийдлийн дагуу 1858-1873 онд тус цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулжээ.


1857

Америкийн Архитекторуудын Институт үүсгэн байгуулагдав.


1860

Вена хотыг өргөжүүлэх Цагираг замын сүлжээний бүтээн байгуулалт эхлэв.


1862

Лондон хотод "Олон улсын үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 11 га талбай хамарчээ.


1863

Лондон хотод дэлхийн анхны газар доорх төмөр замын сүлжээ "Метрополитан төмөр зам" нээгдэв.


1866

1866 -аас 1897 оны хооронд Франц архитектор, археологич, архитектурын түүхч Адольф Берти, Анри Легранд нар "Хуучин Парисын түүхэн топографи" нэртэй  6 боть ном хэвлүүлэв. Энэ бүтээл өмнөх үеийн ном, хэвлэлүүдэд Парис хотын эртний барилга, байгууламж, гудамж, талбай зэргийн байршил, хэмжээг ихэвчлэн нарийвчлал багатай, зөрүүтэй дурдаж ирсэн алдааг залруулах зорилгоор архивийн эх сурвалж, газар зүйн мэдээлэл шүүж баталгаажуулсан чухал судалгааны бүтээл болжээ. Тус бүтээлд ялангуяа хотын хэрмийн тухай нарийвчилсан судалгааны мэдээлэл агуулна. 

BERTY, Adolphe., LEGRAND, Henri. (1866-1897). Topographie historique du vieux Paris. Paris Imprimerie Nationale. Paris


1867

Парис хотод "Дэлхийн үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 68.7 га талбай хамарчээ.


1868

Калверт ВоуФредерик Лоу Олмстед Иллинойс мужийн Риверсайдын алслагдсан суурингуудыг төлөвлөж эхлэв. Эдгээр алслагдсан суурингууд нь АНУ-ын төлөвлөлттэй суурин газруудын анхдагч жишээ болж байлаа. 


1870

Гуравдугаар Наполеоны шахалтаар Барон Ауссман Парис хотын даргын албан тушаалаас огцрохоос өөр аргагүй болов.


1870

Инженер Вильям Хаммонд Холл, захирагч Жон МакЛарен хамтарч боловсруулсан Сан Франциско хотын Алтан Хаалга цэцэрлэгт хүрээлэн нээгдэв.


1873

Вена хотод "Венийн дэлхийн үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 233 га талбай хамарчээ.


1875

Лондон хотын эмч Бенжамин Вард Ричардсон иргэдийн наслалтыг уртасгах, нас баралтыг бууруулах зорилготой "Хаяжеяа" эрүүл мэндийн загвар хот байгуулах санал дэвшүүлэв.

RICHARDSON, Benjamin Ward. (1876). Hygeia, A City of Health.


1876

Герман инженер Рейнхард Баумейстер "Хотын өргөтгөл: Барилгын дүрэм журамуудтай холбоотой техник, эдийн засгийн асуудлууд" нэртэй ном хэвлүүлэв. Энэхүү ном нь хот төлөвлөлтийн сургалтын хөтөлбөрт хэрэглэх анхны сурах бичиг болсон төдийгүй орчин үеийн хот төлөвлөлтийн салбарын анхны номуудын нэг болжээ.

BAUMEISTER, Reinhard. (1876). Stadterweiterungen in technischer, baupolizeilicher und Wirtschaftlicher Beziehung, [Town extensions: their links with technical and economic concerns and with building regulations]. Verlag von Ernst & Korn. Berlin


1880

Аахений техникийн их сургуульд хот төлөвлөлтийн сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхлэв. 


1880

АНУ-ын инженер, үйлдвэрлэл эрхлэгч Жорж Пуллманы санаачлагаар аж үйлдвэрийн загвар хот болох Иллинойс мужийн Пуллман хотын бүтээн байгуулалт эхлэв. Бүтээн байгуулалтын ажил 1884 онд дуусжээ.


1883 

Нью-Йорк хотын Зүүн голын дээгүүр Манхэттен болон Бруклин дүүргүүдийг холбосон Бруклины гүүр ашиглалтанд оров.


1884

Лондон хотын зүүн хэсэгт "Тойнби танхим" нэртэй анхны олон нийтийн танхим нээгдэв. Энэхүү барилга тухайн үеийн ядуурал, ажилгүйдэл, орчны бохирдол гэх мэт нийгэм, хүрээлэн буй орчны асуудлуудыг хотын амьдралтай холбогдуулан нээлттэй хэлэлцэх, мөн хандив тусламжын үйлчилгээ үзүүлэх анхны төв болжээ.


1885

Дотоод шаталтын хөдөлгүүрт, дэлхийн анхны автомашин болох Бенз патентын моторт машиныг Германд бүтээж туршив.


1886

Нью-Йорк хотын зүүн доод хэсэгт "Хөршүүдийн холбоо" байгуулах үйл хэрэг өрнөв. Ингэснээр АНУ-ын анхны орон нутгийн олон нийтийн танхимийг үүсгэн байгуулжээ. 


1886

АНУ-д зохион байгуулагдсан анхны дэлхийн үзэсгэлэн болох "Зууны үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэн яармаг Пенсильвани мужын Филадельфи хотод зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 115 га талбай хамарчээ.


1887

Парис хотод "Дэлхийн үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 75 га талбай хамарчээ.


1887

Социологич, эдийн засагч, философич Фердинанд Төннис "Нийгмийн бүлэг ба Нийгэм" нэртэй ном хэвлүүлэв. Энэхүү бүтээлд хотын социологийн салбарын үндсэн ойлголтуудыг тодорхойлж, тайлбарлажээ.

TÖNNIES, Ferdinand. (1887). Gemeinschaft und Gesellschaft, [Community and Society]. Leipzig


1888

Барселон хотод "Барселоны дэлхийн үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 46.5 га талбай хамарчээ.


1889

Нийгмийн ажилтан, олон нийтийн хөдөлгөөн зохион байгуулагч, шинэчлэгч, социологч Жэйн Аддамс, нийгмийн шинэчлэгч Эллен Гейтс Старр нар Чикаго хотын анхны олон нийтийн төв Халл Хаусыг үүсгэн байгуулав.


1889

Парис хотод "Дэлхийн үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 96 га талбай хамарчээ.


1889

Австрийн архитектор, зураач, хотын онолч Камилло Ситте "Урлагийн зарчмаар хот төлөвлөх нь" ном хэвлүүлэв. 

SITTE, Camillo. (1889). Der Städte-Bau nach seinen künstlerischen Grundsätzen : ein Beitrag zur Lösung modernster Fragen der Architektur und monumentalen Plastik unter besonderer Beziehung auf Wien. C. Graeser & Co. Wien


1890

Дани гаралтай Америкийн нийгмийн шинэчлэгч, сэтгүүлч, гэрэл зурагчин Жейкоб Рийс Нью-Йоркийн ядуусын хорооллын тухай өгүүлсэн "Нөгөө хагас нь хэрхэн амьдардаг вэ? Нью-Йорк хотын түрээсийн орон сууцны судалгаа" ном хэвлүүлэв.  Түрээсийн, хөлсний орон сууцанд амьдарч буй оршин суугчдын бодит нөхцлийг баримтат гэрэл зургаар баяжуулан судалсан тус бүтээл ниймгэмд орон сууцны шинэчлэлийн асуудлуудыг идэвхтэй авч үзэх нөхцөл бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

RIIS, Jacob. (1890). How the Other Half Lives: Studies among the Tenements of New York. New York


1891

Хот, суурин газрын газар ашиглалтын харилцааг зохицуулах орчин үеийн эрхзүйн баримт бичгүүдийн нэг болох Франкфуртын "Бүсчлэлийн дүрэм" хэвлэгдэв.

Die Frankfurter Zonenbauordnung von 1891


1893

Кристофер Колумб шинэ тив нээсний 400 жилийн ойд зориулсан Колумбын үзэсгэлэн буюу Дэлхийн үзэсгэлэн, яармаг Чикаго хотноо зохион байгуулагдав. Америк архитектор, хот төлөвлөгч Даниел Хадсон Бернхэмийн удирдсан баг үзэсгэлэнгийн үндсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хариуцан хэрэгжүүлжээ. Энэ үйл явдал нь цаашид City Beautiful буюу "хотыг өнгө үзэмжтэй хөгжүүлэх хөдөлгөөн" өргөжих үндэс болжээ. 


1894

АНУ-ын хот, суурингуудын нийгмийн харилцаанд оролцогч олон талуудыг нэгтгэх зорилготой "Хотын үндэсний холбоо" төрийн бус байгууллага (ТББ) байгуулагдав. Хожим холбооны нэр "Хотын иргэдийн үндэсний холбоо" болж өөрчлөгдөн үйл ажиллагаа нь өргөжив. 


1897

Брюссель хотод "Брюсселийн олон улсын үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 36 га талбай хамарчээ.


1898

Английн хот төлөвлөгч, "цэцэрлэгт хот" хөдөлгөөн үүсгэн байгуулагч Эбенезер Ховард "Маргааш-ийг зорихуй: Бодит шинэчлэлд хүрэх түвдэшгүй арга зам" ном хэвлүүлэв. Хожим, 1902 онд "Маргааш-ийн цэцэрлэгт хотууд" нэрээр дахин хэвлжээ.

HOWARD, Ebenezer. (1902). Garden Cities of To-Morrow. Swan Sonnenschein & Co., Ltd. London


1898

Таван дүүрэг нийлүүлж "Их Нью-Йорк" хотын нутаг дэвсгэрийн хилийн цэс, хүн амыг зохион байгуулав.


1898

Хаант Оросын түүхч, социологич, улс төр судлаач, эдийн засагч, амьтан судлаач, философич, хүмүүний газарзүйч, анархист Пётр Алексеевич Кропоткин "Тал газар, үйлдвэр, цехүүд" ном хэвлүүлэв. Тус бүтээлд аж үйлдвэрүүдийг тараан байршуулах, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, жижиг үйлдвэрлэлийг дэмжих үзэл санаанууд тусгажээ.

KROPOTKIN, Peter. (1912). Fields, Factories and Workshops, or Industry Combined with Agriculture and Brain Work with Manual Work. Swan Sonnenschein & Co., Ltd. London


1899

Ду Бойс, В.Э.Б., Изабелийн бүтээл, Пенсильванийн Их Сургуулийн улс төр, эдийн засаг, захиргааны эрхзүйн хэвлэлийн цуврал "Филадельфийн негр: нийгмийн судалгаа" ном хэвлэгдэв. Энэхүү ном нь АНУ-д оршин сууж буй Африк-Америк хүмүүсийн талаарх анхны цогц судалгааны үр дүн төдийгүй сонгодог социологийн судалгааны бүтээл болжээ.

W.E.B., Dubois. (1899). The Philadelphia Negro A Social Study. Schocken Books. New York


1899

Америкийн Ландшафтын Архитекторуудын Нийгэмлэг үүсгэн байгуулагдав.


1900

Чикаго голын өмнөд салбарыг Дес Плэйнс голтой холбосон "Чикагогийн эрүүл ахуй, хөлөг онгоцны суваг" нээгдэв. Мичиган нуурын усан хангамжийг бохирдуулахгүйн тулд Чикаго голын урсгалыг эргүүлэв.


1900

Парис хотод "Дэлхийн үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 216 га талбай хамарчээ. Мөн Парис хотын анхны газар доорх төмөр замын шугам, метро ашиглалтанд оров.


1901

Америк архитектор Чарльз М.Робинсон "Хот, суурингуудын сайжруулалт буюу иргэний гоо зүйн практик үндэс" ном хэвлүүлэв. Энэхүү ном нь "хотыг өнгө үзэмжтэй хөгжүүлэх хөдөлгөөн"-ий тулгуур бүтээл болов.

ROBINSON, Charles Mulford. (1901). The improvement of towns and cities, or, The practical basis of civic aesthetics. Putnam. New York


1901

Нью-Йорк мужийн хөлсний орон сууцны тухай хууль батлагдав. Тус баримт бичигт орон сууцны салхивч агаар сэлгэлт, барилгын арын задгай талбай, галын аюулгүй байдал гэх мэт зүйлсийг сайжруулах шаардлагууд заажээ.


1902

Хотыг өнгө үзэмжтэй хөгжүүлэх зарчмаар Вашингтон Ди Си -ийн Үндэсний Цэцэрлэгт Чөлөөг дахин төлөвлөсөн МакМилланы төлөвлөгөө батлагдав.


1903

Лондон хотоос хойд зүгт 48 километр зайд, Английн анхны цэцэрлэгт хот болох Летчвортыг бүтээн байгуулав.


1903

Герман социологич, философич, шүүмжлэгч Георг Симмел "Метрополис ба сэтгэцийн амьдрал" ном хэвлүүлэв.

SIMMEL, Georg. (1903). Die Großstadt und das Geistesleben


1904

Америкийн Газарзүйчдийн Холбоо үүсгэн байгуулагдав.


1904

АНУ-ын Миссури мужын Сэнт Луис хотод "Луизианагийн худалдан авалтын үзэсгэлэн" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 510 га талбай хамарчээ. 


1905

Бельги улсын Льеж хотод "Льежийн олон улс, дэлхийн үзэсгэлэн" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 21 га талбай хамарчээ. 


1906

Америкийн Цэцэрлэгт Хотуудын Холбоо байгуулагдав.


1906

АНУ-ын Гангийн Корпорац Индиана мужын шинэ үйлдвэрээ түшиглэн Гари хотыг байгуулав. Энэ үйлдвэр нэгэн цагт тус мужийн хамгийн том гангийн үйлдвэр болж байжээ.


1906

Итали улсын Милан хотод "Милан олон улсын" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 100 га талбай хамарчээ. 


1907

Герман архитектор, хот төлөвлөгч Йозеф Штуббен "Архитектурын гарын авлага: Хот төлөвлөлт" ном хэвлүүлэв. 

STÜBBEN, J. Josef. (1907). Der Städtebau. J.M. Gebhardt. Leipzig


1907

АНУ-ын Коннектикут мужийн нийслэл Хартфорд хотод анхны Хот төлөвлөлтийн комисс байгуулагдав.


1908

Детройт дахь Форд мотор компаний Пикуэт үйлдвэрт анхны төлбөрийн чадварт тохирсон үнэтэй "T Загвар" автомашиныг олон тоогоор үйлдвэрлэж эхлэв.


1909

АНУ-ын Хот төлөвлөлтийн үндэсний анхдугаар хурлыг Вашингтон хотод зохион байгуулав.


1909

Их Британы Орон сууцны тухай хууль, Хот төлөвлөлтийн тухай хууль зэрэг баримт бичгүүд батлагдав. Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд орон нутгийн захиргааг оролцуулах талаар эдгээр баримт бичгүүдэд тусгажээ.


1909

Америкийн нийгмийн ажилтан, Бенжамин Марш, архитектор, хот төлөвлөгч Жорж Форд нар "Хот төлөвлөлтийн танилцуулга; Америк хотын ардчиллын сорилт" ном хэвлүүлэв. Энэ ном нь хот төлөвлөлтийн салбарын эхэн үеийн, нөлөө бүхий бүтээл болжээ.

MARSH, Benjamin C., FORD, George. B. (1909). An introduction to city planning; democracy's challenge to the American city. New York


1909

Архитектор, хот төлөвлөгч Даниел Хадсон Бернхэм Чикаго хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулав. 


1909

Харвардын их сургуулийн Ландшафтын архитектурын сургуульд анхны хот төлөвлөлтийн хичээл зааж эхлэв.


1909

Дрезден хотын ойролцоо Германы анхны "цэцэрлэг хот" болох Хеллерау байгуулагдав.


1909

Герман эдийн засагч, газар зүйч, социологч, орчин үеийн эдийн засгийн газар зүйн салбарын нэрт төлөөлөгч Альфред Вебер "Аж үйлдвэрийн газруудын байршил сонгох онол" ном хэвлүүлэв.

WEBER, Alfred. (1922). Über den Standort der Industrien. J.C.B. Mohr. Tübingen


1910

Берлин хотод "Хотын ерөнхий төлөвлөгөөниий үзэсгэлэн" зохион байгуулав.

(Allgemeine Städtebau-Ausstellung)


1910

Лондон хотод "Хот төлөвлөлтийн салбарын их хурал" зохион байгуулав. 


1910

Брюссель хотод "Брюсселийн олон улсын" нэртэй үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 88 га талбай хамарчээ.


1911

Нью-Йорк хотын Куинс дүүргийн бүтээн байгуулалттай адил, дунд болон дундаас дээш орлоготой оршин суугчдад зориулсан "цэцэрлэгт хот" Форест Хийлс Гарден хотыг Фредерик Олмстедийн төлөвлөгөөний дагуу байгуулав.


1911

Инженер Фредерик Винслоу Тэйлор АНУ-ын "аж үйлдвэрийн ашиг нэмэгдүүлэх" төдийгүй "хотын үр ашиг нэмэгдүүлэх" үзэл санааны үндэс болсон "Шинжлэх ухаанч менежментийн зарчмууд" ном хэвлүүлэв.

TAYLOR, Frederick Winslow. (1911). The Principles of Scientific Management.  Harper & Brothers. New York


1911

Итали улсын Турин хотод "Турин олон улсын" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 100 га талбай хамарчээ. 


1912

Нью-Йорк хотын Колумбийн их сургуулийн Архитектурын сургууль Хот төлөвлөлтийн хичээл зааж эхлэв.


1913

Бельги улсын Хэнт хотод "Олон улс, дэлхийн үзэсгэлэн" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 130 га талбай хамарчээ. 


1914

Америк хот төлөвлөгч, социологич Кларенс Перри "Сургууль хөрш орчны хөгжлийн хүчин зүйл болох нь" нэртэй товхимол хэвлүүлэв. Энэ бүтээл нь хожим түүний хэвлүүлсэн хотын орон зайн төлөвлөлтийн үндэс болох "хөрш орчны нэгж"-ийн үзэл санааны эхлэл болжээ.


1914

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Эзэн Хааны Хот Төлөвлөлтийн Хүрээлэн байгуулагдав.


1915

Шотланд биологич, социологч, газар зүйч, филантропист, хот төлөвлөгч Патрик Гедес "Хувьсаж буй хотууд: Иргэний нийгмийн судалгаа ба хот төлөвлөлтийн хөдөлгөөний тухай танилцуулга" ном хэвлүүлэв.

GEDDES, Partick. (1915). Cities in evolution : an introduction to the town planning movement and to the study of civics. Williams & Norgate. London


1915

АНУ-ын Калифорн мужын Сан Франциско хотод "Панам-Номхон далайн үзэсгэлэн" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 636 га талбай хамарчээ. 


1916

Нью-Йорк хотын үнэлгээний зөвлөл хотын газар ашиглалтын иж бүрэн бүсчлэлийн дүрэм батлав. Энэ нь АНУ-ын анхны иж бүрэн бүсчлэлийн дүрэм болжээ.


1916

Нью-Йорк хотын үнэлгээний зөвлөлийн ахлах инженер Нелсон Питер Льюис "Орчин үеийн хотын төлөвлөлт; хот төлөвлөлтийн үйл хэргүүдийг удирдан зохион байгуулах зарчмуудын тойм" нэртэй ном хэвлүүлэв.

LEWIS, Nelson Peter. (1916). The planning of the modern city; a review of the principles governing city planning. John Wiley & sons. New York


1917

Буканен, Ворлийн нэрэмжлэлийг үндэслэн АНУ-ын Дээд шүүх "арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бүсчлэлийг үндсэн хууль зөрчсөн" гэж тунхаглав. Энэ шийдвэр гэхдээ зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд хамаарах тул сууц өмчлөгчдийн түвшинд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтай холбоотой гэрээний асуудлуудыг хориглоогүй.


1917

Америкийн хот төлөвлөлтийн хүрээлэн үүсгэн байгуулагдав.


1919

Канадын Төлөвлөгчдийн хүрээлэн үүсгэн байгуулагдав.


1919

Германд аливаа бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэх үзэл санаанд суурилсан Баухаус урлагийн сургууль үүсгэн байгуулагдав. Вальтер Гропиус, Ханнес Майер, Людвиг Миес ван де Рое нар удирдан ажилласны эцэст 1933 онд Нацист дэглэм тогтсоны дараа хаагджээ.


1920

1920 онд хэрэгжүүлсэн АНУ-ын 10 жилийн хүн амын тооллогоор АНУ-ын хотын хүн ам (54.3 сая) хөдөөгийн хүн амаас (51.8 сая) давсан үр дүн гарав.


1920

Лондон хотоос хойд зүгт 32 километр зайд орших хуучны Велвин хотод Английн хоёр дахь "цэцэрлэгт хот" байгуулагдав.


1921

Нью-Йорк хотын боомтын ирээдүйн төлөвлөлт, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг баталгаажуулах чиг үүрэгтэй Нью-Йоркийн боомтын захиргаа үүсгэн байгуулагдав.  Тус байгууллага боомтын дүүрэгт усан тээврийн байгууламжийн аливаа зогсоол, өртөөнүүдийг ажиллуулах эрхтэй байлаа.


1921

Герман социологич, түүхч, эрх зүйч, улс төрийн эдийн засагч Макс Вэбэр (Максимилиан Карл Эмил Вебер) "Хот" нэртэй ном хэвлүүлэв.

WEBER, Max. (1921). Die Stadt


1922

Шотланд гаралтай архитектор, хот төлөвлөгч Томас Адамсын удирдлага дор Нью-Йоркийн бүсийн төлөвлөгөө боловсруулав.


1922

Автомашинтай хэрэглэгчдийн хэрэглээнд суурилсан "Каунтри Клаб Плаза" нэртэй өргөн хэрэглээний барааны анхны худалдааны төв Канзас хотод байгуулагдав. 1923 онд үүдээ нээжээ.


1922

Швейцарь гаралтай Франц архитектор, хот төлөвлөгч, зураач, Ле Корбюзье гурван сая оршин суугчтай, цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн ган, шилэн цамхаг барилгууд бүхий "Орчин үеийн хот" хэмээх, төлөвлөсөн хотын үл гүйцэлдэх төсөл боловрсуулав.


1923

Жижиг бүтэцтэй боловч нөлөө бүхий мэргэжилтнүүд хамтарсан Америкийн Бүс нутгийн төлөвлөлтийн холбоо үүсгэн байгуулагдав.


1923

Харвардын их сургуулийн Ландшафтын архитектурын тэнхим "Хот төлөвлөлт" мэргэжлийн иж бүрэн сургалтын хөтөлбөр нээв.


1924

АНУ-ын Худалдааны яам Жишиг муж улсын бүсчлэлийг идэвхжүүлэх стандарт хууль тогтоов.


1924

Францын түүхч, хот төлөвлөлтийн онолч, номын санч Марсель Пүэт 1924 - 1931 оны хооронд "Хотын амьдрал. Парис хот үүссэн цагаасаа өнөөдрийг хүртэл" нэртэй 3 боть ном, дэвсгэр зургийн альбомын хамт хэвлүүлэв. Энэ ном өмнө нь ихэвчлэн Парис хотын гудамж, талбайн нэрсийн цагаан толгойн үсгийн дарааллаар, эсвэл тоогоор тэмдэглэгдсэн дугаар бүхий засаг захиргааны дүүргүүдээр ангилж түүхчилдэг байсан уламжлалыг шинэчилсэн бүтээл болжээ. Марселийн хувьд өнгөрсөн үеийн болон түүний амьдарч байгаа цаг үеийн Парис хотууд ар араасаа шил даран оршиж буй хэрэг биш бөгөөд аливаа хотын орчин байнгын хувьслын дор нэг бөгөөд ижил оршихуйд оршин байна гэж үзжээ. Мөн хотын амин сүнслэг байдал нь тухайн хотын физиономи буюу дахин давтагдашгүй гадаад төрхтэй холбоотой гэж үзжээ.

POЁТЕ, Marcel. (1924-1931). Une vie de cité. Paris de sa naissance à nos jours. Picard. Paris


1924

Нью-Йорк хотын Куинс дүүрэгт архитектор, хот төлөвлөгч Кларенс Стейн, Хенри Райт нарын төлөвлөсөн Нарлаг цэцэрлэгт хүрээлэн нэртэй "цэцэрлэгт хотхон"-ы бүтээн байгуулалтын ажил эхлэж 4 жилийн дараа ашиглалтанд оров.


1925

АНУ-ын томоохон хотуудын хөгжлийн цогц төлөвлөгөөний анхдагч болгон Цинциннати хотын хөгжлийн цогц төлөвлөгөөг албан ёсоор баталав.


1925

Чикагогийн их сургуулийн багш, Канад гаралтай Америк хотын социологич Эрнест Бургесс хотын бүтэц ба газар ашиглалтын тухай "төвлөрсөн бүс" нэртэй загвар танилцуулав.


1925

Ле Корбюзье Парис хотын төвийг цамхаг барилгуудаар дүүргэсэн "Хөрш орчны төлөвлөгөө" нэртэй төсөл танилцуулав. (Франц хэлний "воазан" буюу "хөрш" гэсэн үгээр илрэхийлж "План воазан" - "Хөрш орчны төлөвлөгөө" хэмээн нэрэлсэн хэдий ч мөн төслийн захиалагч Габгриель Воазаны нэрийг оролцуулж "Воазаны төлөвлөгөө" хэмээн нэрэлжээ.)


1925

Америк түүхч, социологич, философич, хот ба архитектурын шүүмжлэгч Льюис Мумфордын эмхэтгэсэн "Cудалгаа: Бүс нутаг төлөвлөлтийн график дугаар" сэтгүүл хэвлэгдэв.

MUMFORD, Lewis (ed.). (1925). Survey, Graphic Regional Planning Number.


1925

Ле Корбюзье "Хотжилт, шинэ үзэл санаануудын цуглуулга" нэртэй ном хэвлүүлэв. 

Le Corbusier. (1925). Urbanisme, Collection de "L'esprit nouveau". G. Crès & cie. Paris


1926

Евклид тосгоны захиргаа ба Амблер Реалити компаний хооронд үүссэн газар ашиглалт, бүсчлэлийн дүрэмтэй холбогдох хэргийг АНУ-ын Дээд шүүх шийдвэрлэв. Энэ хэрэг тухайн үеийн АНУ төдийгүй бусад орнуудад шинэ тутам хэрэглэж байсан хотын бүсчлэлийн дүрмийн хэрэглээний чухал туршлага болжээ.


1926

Францын хотын түүх судлаач Пиерг Лаведан "Эртний ба Дундад зууны үеийн хотжилтын түүх" нэртэй ном хэвлүүлэв. 

LAVEDAN, Pierre. (1926). Histoire de urbanisme. Antiquité, Moyen-Age. Henri Laurens. Paris


1928

Кларенс СтейнХенри Райт нарын төлөвлөсөн Радберн хотын бүтээн байгуулалтын ажил эхлэв.


1928

Ле Корбюзье, Зигфрид Гидион, Эрнст Мэй зэрэг архитектор, хот төлөвлөгч, архитектурын шүүмжлэгчид хамтран "Олон улсын орчин үеийн архитектурын конгресс" нэртэй холбоо байгуулав. 

CIAM - Congrès internationaux d'architecture moderne


1928

Америкийн ойн мэргэжилтэн, төлөвлөгч, байгаль хамгаалагч Бентон Маккей "Шинэ эрэл хайгуул; бүс нутаг төлөвлөлтийн философи" нэртэй ном хэвлүүлэв. 

MACKAYE, Benton. (1928). The new exploration; a philosophy of regional planning. Harcourt. New York


1929

АНУ-ын Хөрөнгийн зах зээлийн уналт болов.


1929

Рокфеллер Сангийн санхүүжилтээр Харвардын их сургуульд Хот төлөвлөлтийн анхны бие даасан магистрын 3 жилийн сургалтын хөтөлбөр нээгдэв.


1929

"Нью-Йорк хот, хүрээлэн буй орчны бүс нутгийн төлөвлөгөө"-г хэвлэв. Энэ баримт бичигт хүрээлэн буй орчин, хүн ам зүй, эдийн засаг, засаглалын үзүүлэлтүүдийг багтаасан өргөн хүрээний судалгаа багтжээ.


1913

Испани улсын Барселон хотод "Барселоны олон улсын үзэсгэлэн" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 118 га талбай хамарчээ.


1930

Герман хот төлөвлөгч, архитектурын шүүмжлэгч Вернер Хегеман "Чулуун Берлин: Дэлхийн хамгийн том орон сууцны хотын түүх" ном хэвлэгдэв. 

HEGEMANN, Werner. (1930). Das steinerne Berlin: Geschichte der grössten Mietkasernenstadt der Welt. Kiepenhauer. Berlin


1930

Архитектор Рэймонд Хүүдийн зураг төслийн дагуу Манхэттен дүүргийн төвд Рокфеллер төвийн барилга баригдаж эхлэв.


1932

АНУ-ын 26 хотын дарга Детройт хотод цугларч, Их хямралд нэрвэгдсэн хотуудад Холбооны дэмжлэг үзүүлэхийг уриалав. Энэ уулзалтын туршлага өргөжиж 1933 онд албан ёсоор АНУ-ын Хотын дарга нарын бага хурал нэртэй үйл ажиллагаа болжээ.


1932

Америк архитектор, дизайнер, сурган хүмүүжүүлэгч Фрэнк Ллойд Райт "Алга болж буй хот" нэртэй ном хэвлүүлэв. Тус бүтээлд төвлөрсөн бус "Броадакр хот"-ын үзэл санаагаа танилцуулжээ.


1933

Герман газар зүйч Валтерь Кристаллер "Германы өмнөд хэсгийн төв газрууд" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээл "төв байршлын онол"-ын чухал үзэл санааг хөгжүүлж, улмаар хотуудын шатлалт сүлжээг бий болгожээ.


1933

АНУ-ын Конгресс Холбооны Онцгой байдлын алба байгуулав.


1933

АНУ-ын Үндэсний аж үйлдвэрийг сэргээх хуулийн хүрээнд Нийтийн аж ахуйн ажлын алба үүсгэн байгуулагдав.

The National Industrial Recovery Act

The Public Works Administration


1933

АНУ-ын Иргэний барилга, байгууламжийн ажлын алба байгуулагдав. Нэг жилийн дараа Холбооны Онцгой байдлын албанд нэгджээ.


1933

Төрийн ажил, үйлчилгээний иж бүрэн төлөвлөгөө боловсруулахад туслах зорилгоор Дотоод Хэргийн Яамны удирдлага дор Үндэсний Төлөвлөлтийн Зөвлөл байгуулагдав. Удалгүй Үндэсний Нөөц Төлөвлөлтийн Зөвлөл болж шинэ бүтэц зохион байгуулагдсан ч 1943 онд татан буугджээ.


1933

Теннессийн хөндийн нэгдсэн, олон зориулалттай нөхөн сэргээлт, дахин төлөвлөлтийг хангах зорилгоор Теннесси Хөндийн Захиргаа байгуулагдав. Тус байгууллагын хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд АНУ-ын голын сав газрын нэгдсэн төлөвлөлтийн хамгийн алдартай жишээ болжээ. 


1933

АНУ-ын Илинойс Мужын Чикаго хотод "Хөгжил дэвшлийн зуун" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 172 га талбай хамарчээ.


1934

АНУ-ын Орон сууцны тухай хууль батлагдав. Энэ хууль Шударга (эрх тэгш) орон сууцны тухай хуулийн суурь болжээ.


1934

Нийтийн сууцны чиглэлээр мэргэшсэн хуульч, хот төлөвлөлтийн салбарын сурган хүмүүжүүлэгч Кэтрин Бауэр "Орчин үеийн орон сууц" нэртэй ном хэвлүүлэв. Энэ ном ажилгүйдлийн тоог бууруулахуйц барилга угсралтын салбарыг сурталчлахын зэрэгцээ тохилог, аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан сууц барих арга зам хайж буй Шинэ Худалдаачдын гарын авлага болжээ.

BAUER, Catherine Bauer. (1934). Modern Housing. Houghton Mifflin. Boston


1934

АНУ-ын Хот төлөвлөлтийн салбарын удирдах ажилтнуудын холбоо байгуулагдав. 


1935

Газрын харилцааны шинэчлэл, хүн амыг шинэ газарт нүүлгэн суурьшуулах оролдлого, туршилтууд гүйцэтгэх зорилгоор АНУ-ын Нүүлгэн шилжүүлэлтийн алба байгуулагдав. Тус байгууллага Мэриландын Ногоон бүс; Висконсиний Гриндейл; Охайо мужийн Гринхиллс гэсэн Ногоон бүслүүрт гурван хотын бүтээн байгуулалт хэрэгжүүлжээ. Эдгээр хотууд нь эзгүй газарт цоо шинээр бүтээн байгуулсан АНУ-ын "шинэ хот"-ын анхны хэлбэр болжээ.


1935

АНУ-ын Конгресс хот байгуулалтын төслүүдийн Удирдах Захиргаа байгуулав.


1935

АНУ-ын Нийгмийн даатгалын тухай хууль батлагдав.


1935

Массачусетсийн Технологийн Институт Хот төлөвлөлтийн магистрын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэв.


1935

Карнеги корпорацийн тэтгэлэгээр дамжуулан Корнеллийн их сургууль Архитектур, инженерийн хос хөтөлбөртөө бүс нутаг төлөвлөлтийн хичээлүүд зааж эхлэв.


1935

Бельги улсын Брюссель хотод "Брюсселийн олон улсын үзэсгэлэн" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 150 га талбай хамарчээ. 


1937

АНУ-ын Орон сууцны тухай хуулийн дагуу хямд өртөгтэй орон сууцны бүтээн байгуулалтуудад төрөөс 500 сая ам. долларын зээл олгох замаар ядуусын хорооллын "цэвэрлэгээ"-г нийтийн орон сууцны хөтөлбөрүүдтэй холбов.


1937

АНУ-ын Нүүлгэн шилжүүлэлтийн албаны залгамжлагч, хөдөөгийн ядуусын ахуй байдлыг хөнгөвчлөх олон тооны хөтөлбөр хэрэгжүүлэгч Ферм Аюулгүйн Захиргаа байгуулагдав.


1937

Парис хотод "Орчин үеийн амьдрал дахь урлаг, техникийн олон улсын үзэсгэлэн" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 101 га талбай хамарчээ. 


1938

Америк социологич Луис Вирт Америкийн социологийн сэтгүүлийн 44 дугаарт "Хотжилт амьдралын хэв маяг болох нь" нэртэй өгүүлэл хэвлүүлэв.

WIRTH, Louis. "Urbanism as a Way of Life." American Journal of Sociology, 44 (1): 1-24.


1939

Америк эдийн засагч Хомер Хойт "Америкийн хотуудын орон сууцны хорооллын бүтэц ба өсөлт" хэмээх монографидаа хотын газар ашиглалт, орон зайн цацраг зурвас (радиаль сектор) -ын онол дэвшүүлэв.


1939

Америкийн хот төлөвлөлтийн хүрээлэнг дахин шинэчлэн зохион байгуулж Америкийн хот төлөвлөгчдийн хүрээлэн гэж нэрлэв.

American City Planning Institute; American Institute of Planners


1939

Америкийн хот төлөвлөгчдийн хүрээлэн Сивик Фильмс компанитай хамтран "Хот" хэмээх нөлөө бүхий кино бүтээв. Льюис Мумфордын бичсэн тайлбар, Аарон Копландын зохиосон хөгжим бүхий энэхүү кинонд түгжрэл ихтэй аж үйлдвэрийн хотын хар бараан тал болон бүс нутгийн төлөвлөлт, шинэ хот, цэцэрлэгт хотуудын ашиг тус зэрэг асуудлуудыг танилцуулжээ.

American Institute of Planners., Civic Films, Inc. (1939). The City.


1939

Нью-Йорк хотод "Нью-Йоркийн дэлхийн үзэсгэлэн яармаг" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 486 га талбай хамарчээ. Тус үзэсгэлэнгийн Женерал Моторс павилионд аж үйлдвэрийн дизайнер Норман Белл Геддесийн зохион бүтээсэн "Футурама" үзэсгэлэнг танилцуулав. Тус үзэсгэлэнд өндөр хурдны зам, олон түвшний гудамж зам бүхий оновчтой төлөвлөлттэй ирээдүйн хотын тухай төсөөлөл дэлгэн үзүүлжээ.


1940

Герман эдийн засагч, хотын эдиийн засагч Август Лөш "Эдийн засгийн орон зайн зохион байгуулалт: Байршил болон эдийн засгийн бүс нутаг, олон улсын худалдааны талаархи лавлагаа" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээл удалгүй байршлын онол ба хотын эдийн засгийн үндсэн эх сурвалж болжээ.

LÖSCH, August. (1940). Die räumliche Ordnung der Wirtschaft: Eine Untersuchung über Standort, Wirtschaftsgebiete und internationalen Handeln. Verlag von Gustav Fischer. Jena


1944

АНУ-ын Цэргийн албан хаагчдын дахин зохион байгуулалтын тухай хууль батлагдав. Тус хуулиар ахмад дайчдад хотын таатай нөхцлөөр орон сууцны баталгаат зээл олгох харилцааг зохицуулснаар дайны дараах хотын захын тэлэлийг нэмэгдүүлжээ.


1944

Бреттон Вудын хурлаар Дэлхийн Банк үүсгэн байгуулагдав. Анхны зээлийг 1947 онд Франц улсад олгожээ.


1944

"Аберкромбийн төлөвлөгөө" буюу 1944 оны Их Лондонгийн төлөвлөгөө батлагдав.


1944

Австри гаралтай Англи эдийн засагч, философич Фридрих Хайек "Боолчлолд хүрэх зам" нэртэй ном хэвлүүлэв. Тус бүтээлд төвлөрсөн бус зах зээлийн ашиг тус, төвлөрсөн төлөвлөлтийн эсрэг аргументууд дэвшүүлжээ.

HAYEK, Friedrich. 1944. The Road to Serfdom. Routledge. London


1945

Иллинойсын их сургууль Хот төлөвлөлтийн мэргэжлээр Магистрын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.


1946

АНУ-ын Бүрэн хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль батлагдав.


1946

Хойд Каролинагийн их сургууль Хот ба бүс нутаг төлөвлөлтийн тэнхим байгуулав. Тус тэнхим уламжлалт архитектур эсвэл ландшафтын архитектурын сургуультай холбоогүй, цэвэр хот төлөвлөлтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн онцлогтой байлаа.


1946

Мичиганы их сургууль тухайн үеийн Архитектур, дизайны коллежийн хүрээнд Хот төлөвлөлтийн чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэв.


1947

АНУ-ын Холбооны Засгийн Газрын орон сууцны төрөл бүрийн хөтөлбөрүүдийг зохицуулах зорилгоор Орон сууц ба сууцны санхүүжилтийн агентлаг байгуулагдав.


1947

Нью-Йорк мужийн Левиттаун хотхоны бүтээн байгуулалтын ажил эхлэв. Энэхүү төсөл нь орон сууцны санхүүжилтийн зээлээр дамжуулж тухайн үед шинээр нэмэгдэж байсан цагаан арьст дундаж давхаргад зориулсан хямд үнэтэй сууцны хангамжийг нэмэгдүүлэх хувийн хэвшлийн бүтээн байгуулалтын төсөл байлаа.


1947

Чикагогийн Их Сургуулийн Төлөвлөлтийн Боловсрол, Судалгааны Хөтөлбөрт хот төлөвлөлтийн хичээлүүд зааж эхлэв. Тус хичээлүүдийн агуулгад хот төлөвлөлтийг уламжлалт архитектурын ухааны хавсарга салбар гэхээс илүү нийгмийн хэрэглээний шинжлэх ухаан гэж үзэн салбар хоорондын төлөвлөлтийн хөтөлбөр байдлаар авч үзсэн нь шинэлэг, ач холбогдолтой байлаа.


1947

Олон улсын үзэсгэлэнгийн хороо Парис хотод "Хотжилт ба орон сууцны олон улсын үзэсгэлэн" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 486 га талбай хамарчээ.  


1948

Бэрклэйн их сургууль Хот ба бүс нутаг төлөвлөлтийн мэргэжлээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.


1949

7 жил үргэлжилсэн мухардмал байдал, лобби бүлгүүдийн зөрчлийн дараа АНУ-ын Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдав. Тус хууль АНУ-ын орон сууцны хангамжийн тухай анхны иж бүрэн албан баримт бичиг болов. Хуулийн хүрээнд нийт 6 жилийн хугацаанд 800,000 орчим айлын орон сууц барьж байгуулах төлөвлөгөө боловсруулжээ. 

Тус хуулинд ядуусын хороолол, сүйдсэн газруудыг "цэвэрлэж", Америк өрх бүрийг зохистой орон сууцаар хангах өндөр зорилтууд дэвшүүлсэн боловч тэдгээрт хүрэх зөвхөн нийтийн орон сууц, хотын шинэчлэлийн хязгаарлагдмал механизмууд заажээ. Хуулийн Нэгдүгээр бүлэгт ядуусын хорооллыг "цэвэрлэх" холбооны санхүүжилт; Хоёрдугаар бүлэгт Холбооны орон сууцны захиргааны моргейжийн даатгал; Гуравдугаар бүлэгт нийтийн орон сууцны холбооны санхүүжилтийн талаар заажээ.


1950

Чикаго, Филадельфи, Детройт, Кливленд, Питтсбург, Сэнт-Луис, Баффало, Албани (Нью-Йорк), Цинциннати болон бусад хуучин аж үйлдвэрийн хотуудын хүн ам түүхэн дээд түвшиндээ хүрэв. (Хожим нь эдгээр хотуудын хүн ам АНУ-ын өмнөд болон баруун бүс нутгууд руу нүүжээ).

(Эх сурвалж: АНУ-ын хүн амын арван жилийн тооллого)


1951

Стэнфордын их сургууль Стэнфордын Аж Үйлдвэрийн Парк (хожим нь Стэнфордын судалгааны парк гэж нэрлэгдсэн) байгуулав. Энэхүү төв нь их сургууль ба технологийн компани хамтарч байгуулсан "Цахиурын хөндий" загварын хотхоны анхдагч болжээ.


1952

Жеоржиагийн Технологийн Инстиут Хот төлөвлөлт мэргэжлийн ахисан түвшний сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэв.


1952

"Прогрессив архитектур" сэтгүүлд Австри архитектор Виктор Груен ба Лоуренс П. Смит нарын "Худалдааны төв: Шинэ барилгын төрөл" өгүүлэл хэвлэгдэв.

GRUEN, Victor and SMITH, Lawrence P. "Shopping Center: The New Building Type. Progressive Architecture, 1952 (6), pp. 67–109.


1954

АНУ-ын Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдав. Тус хуулинд нэгдсэн улс, орон нутагт туслах зорилготой Хот төлөвлөлтийн тусламжийн хөтөлбөр бий болгохоор тусгажээ. Мөн Засгийн газрын зөвлөлүүд болон Нийслэлийн төлөвлөлтийн бусад агентлагуудад Холбооны тэтгэлэг олгохоор заажээ.


1954

Вашингтон Ди Сийн Газар дахин төлөвлөлтийн агентлагийн зохих ёсоор тогтоосон бүс нутгийн дахин төлөвлөлтийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бол элэгдэлгүй боловч үзэмжгүй үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж хураах эрхийг АНУ-ын Дээд шүүх баталгаажуулав.


1954

Детройт хотын захын дүүрэг болох Мичиган мужийн Саутфилд хотод тухайн үеийн хамгийн том худалдааны төв болсон "Нортланд төв" нээгдэв.


1954

Аризона мужийн Янгтаун АНУ-ын анхны насны хязгаарлалттай тэтгэвэрийн насны иргэдэд зориулсан сууцны хотхон байгуулагдав.


1955

Калифорниа мужийн Анахайм хотод Диснейлэнд Парк нээгдэв.


1955

Америкиийн хот төлөвлөгч Мартин Мейерсон, улс төр судлаач Банфилд Эдвард Си нар "Улс төр, төлөвлөлт, нийтийн ашиг сонирхол; Чикаго дахь нийтийн орон сууцны хэрэг" нэртэй ном хэвлүүлэв. Тус бүтээлд хот төлөвлөлтийн үйл ажиллагааны улс төрийн мөн чанар, мөн төлөвлөлт, хотын улс төр, олон нийтийн дэмжлэг хоорондын уялдаа холбоог онцолжээ.

MEYERSON, Martin, and EDWARD, C. Banfield. (1955). Politics, planning, and the public interest; the case of public housing in Chicago. Free Press. New York


1956

Ле Корбюзье, Пьер Жаннерет, Максвелл Фрай, Жэйн Дрю нарын хамтарсан төлөвлөгөөний дагуу 1950 оноос эхлэн бүтээн байгуулж эхэлсэн Чандигар хотын бүтээн байгуулалт дуусаж Энэтхэгийн Пенжаб мужийн шинэ нийслэл хот болов.


1956

Олон нийтэд Улс хоорондын болон Батлан хамгаалахын үндэсний авто замын тухай хууль гэж нэрлэдэг АНУ-ын Холбооны тусламжийн хурдны замын тухай хууль батлагдав.


1956

Хот төлөвлөгч Лусио Коста болон архитектор Оскар Нимейерийн төлөвлөсөн Бразилийн шинэ нийслэл Бразилиа хотын бүтээн байгуулалт эхлэв. 4 жил үргэлжилсэн бүтээн байгуулалт 1960 онд дуусаж шинэ хот үүдээ нээжээ.


1956

Америк эдийн засагч Валтерь Исард "Байршил ба орон зай-эдийн засаг" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээл бүс нутаг төлөвлөлтийн шинжлэх ухааны үндсэн ном болжээ.

ISARD, Walter. (1956). Location and Space-Economy. The Technology Press of Massachusetts Institute of Technology and John Wiley & Sons. New York


1956

Америк эдийн засагч, газар зүйч Чарлес Тайбоу "Улс төрийн эдийн засаг" сэтгүүлийн 64 дугаарт "Орон нутгийн төсвийн зардлын цэвэр онол" нэртэй ном хэвлүүлэв. Тус өгүүлэлд Тайбоу загварын сонгодог тодорхойлолтыг танилцуулжээ.

TIEBOUT, Charles M. (1956). "A pure theory of local public expenditures." Journal of Political Economy, no. 64 (3). pp. 416–424.


1956

Архитектор Виктор Груений боловсруулсан зураг төслийн дагуу Миннесота мужийн Эдина хотод Саутдэйл худалдааны төвийг нээв.


1957

Калифорнийн их сургуулийн Архитектур, хот төлөвлөлтийн дээд сургуулийн захирал Харвей Перлофф "Төлөвлөлтийн боловсрол: Хот, муж, бүс нутаг" нэртэй ном хэвлүүлэв.

PERLOFF, Harvey. (1957). Education for Planning: City, State, and Region. Johns Hopkins Press. Baltimore


1957

Ф. Стюарт Чапин "Хотын газар ашиглалтын төлөвлөлт" нэртэй ном хэвлүүлэв.

CHAPIN, F. Stuart. (1957). Urban land use planning.  Harper. New York


1958

Пенсильванийн их сургуульд Бүс нутгийн шинжлэх ухааны тэнхим байгуулагдав. Тус тэнхим 1993 онд хаагджээ.


1958

Сэтгүүлч, онолч Жэйн Жейкобс "Форчуне" сэтгүүлийн 4 дүгээр сарын дугаарт "Хотын төв хүмүүст зориулагдсан" нэртэй өгүүлэл хэвлүүлэв.

JACOBS, Jane. (1958). "Downtown is for People". Fortune


1958

Брюссель хотод "Үзэсгэлэн 58" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 198 га талбай хамарчээ.   


1959

Америкийн эдийн засагч С. Э. Линдблом "Төрийн удирдлагын тойм" сэтгүүлийн 19 дүгээрт "Буилаантай бодлын шинжлэх ухаан" нэртэй өгүүлэл хэвлүүлэв. Тус өгүүлэлд урт хугацааны өсгөлттэй төлөвлөлтийн талаар бичжээ.

LINDBLOM, C.E. (1959). "The Science of Muddling Through". Public Administration Review, 19. 


1959

Судалгааны Гурвал Хүрээлэн дайны дараах, хотын захын, хотхон хэлбэрийн судалгаа, хөгжүүлэлтийн төвүүдийн загвар бүтээв.


1960

Америк хот төлөвлөгч Кевин Линч "Хотын дүр төрх" нэртэй ном хэвлүүлэв.

LYNCH, Kevin. (1960). The Image of the City. MIT Press. Cambridge MA.


1960

Америкийн үл хөдлөх хөрөнгө бүтээн байгуулагч Дел Вэб Аризона мужид тэтгэврийн насны иргэдийн "идэвхтэй амьдрал"-ын хэв маягт зориулсан "Нарлаг хот" нэртэй хот байгуулав.


1961

Льюис Мумфорд "Хот түүхийн хуудсанд: Үүсэл, өөрчлөлт ба хэтийн төлөв" нэртэй ном хэвлүүлэв.

MUMFORD, Lewis. (1961). The City in History: Its Origins, Its Transformations, and Its Prospects. Harcourt, Brace & World. New York).


1961

Жэйн Жейкобс "Америкийн агуу хотуудын мөхөл ба амьдрал" нэртэй ном хэвлүүлэв. 

Энэ бүтээл орчин үеийн хот төлөвлөлт, хот байгуулалтын том хэмжээний шинэчлэлийг хатуу шүүмжилж, хотууд зөвхөн машинд зориулагдах ёсгүй, харин хотын эрч хүчтэй амьдралд олон талт байдал, нягтрал, жижиг блокууд, холимог хэрэглээ, хөдөлгөөнт гудамж, явган хүний ​​зам хэрэгтэй гэсэн үзэл санаа дэвшүүлжээ.

JACOBS, Jane. (1961). The Death and Life of Great American Cities. Random House. New York


1961

Итали улсын Турин хотод "Үзэсгэлэн 61" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. 


1962

Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн төвд Линкольн урлагийн төвийн эхний үе шат Филармонийн танхим байгуулагдав. 1955 онд дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Линкольн Талбай нэртэй хорооллын зураг төсөл боловсруулж, 1959 онд бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.


1962

Сан Франциско хотын хуучин Гирарделли шоколадны үйлдвэрийн барилгыг худалдааны цогцолбор болгон шинэчлэв. Энэхүү төсөл хуучин үйлдвэр, агуулахын барилгуудыг жижиглэн худалдаа, аялал жуулчлалын зориулалттай болгож өөрчилсөн анхны том хэмжээний, "хэрэгцээнд нийцүүлэн дахин ашиглах" төсөл болов. Үүнтэй зэргэлдээх "Каннер"-ийн үйлдвэрийн барилгыг мөн энэ жишгээр өөрлөв.


1962

Англи газар зүйч, орчин үеийн газар зүйн мэдээллийн систем үндэслэгчдийн нэг Рожер Томлинсон газрын үнэлгээ, бүртгэлийн иж бүрэн арга зүй боловсруулж Канадын Газар Тооллогын төсөл хэрэгжүүлэв.


1962

Америкийн шинжлэх ухааны философич Томас Кун "Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээл нийгмийн шинжлэх ухааны үзэл санаа, үнэний тухай ойлголтуудын нэгдсэн бүтэц, өөрчлөлтийг дахин авч үзэхэд хүргэжээ.

KUHN, Thomas S. (1962). The structure of scientific revolutions. University of Chicago Press. Chicago


1962

Герман гаралтай Америк социологч Херберт Ганс "Хотын тосгоны иргэд; Итали-Америкчуудын анги, бүлэг" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээлд Бостон хотын ВэстЭнд хорооллын судалгаа ба ядуусын хороолол хөгжүүлэх зорилготой хөтөлбөрүүдийн талаар шүүмжлэлтэй үзэл санаанууд дэвшүүлжээ.

GANS, Herbert J. (1962). The urban villagers; group and class in the life of Italian-Americans. Free Press of Glencoe. New York


1962

Америкийн тэнгисийн биологич, хүрээлэн буй байгаль орчин хамгаалагч Рэйчел Карсон, "Чимээгүй хавар" нэртэй ном хэвлүүлэв. Энэ ном байгаль орчин хамгаалах чиглэлийн орчин үеийн хөдөлгөөний үндсэн бүтээл болжээ.

CARSON, Rachel. (1962). Silent Spring. Houghton Mifflin. Boston


1963

1910 онд байгуулагдсан Нью-Йорк хотын төв галт тэрэгний буудал болох түүхт "Пенсильвани өртөө"-ний газар дээрх байгууламжийн хэсгийг буулгав. Энэ үйл явдлыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан амжилтанд хүрээгүй хэдий ч цаашид хотын түүхэн дурсгалт барилга, байгууламжуудыг хамгаалах хөдөлгөөний эх үндэс болжээ.


1963

АНУ-ын Хот, бүс нутгийн мэдээллийн системийн холбоо байгуулагдав.


1964

АНУ-ын Эдийн засгийн боломжийн тухай хууль батлагдав.


1964

АНУ-ын Тэгш Боломж Төлөвлөгчдийн холбоо байгуулагдав. 1974 онд татан буугджээ.


1964

АНУ-ын Багтаамж ихтэй тээврийн тухай хууль батлагдав.


1964

Т. Ж. Кент "Хотын ерөнхий төлөвлөгөө" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээл Бэрклейн их сургуулийн Хот төлөвлөлтийн хөтөлбөрийн үндсэн сурах бичиг болжээ.

KENT, T.J. (1964). The Urban General Plan. Chandler Publishing. San Francisco


1964

Америкийн эдийн засагч, бодлогын шинжээч Мартин Андерсон "Холбооны бульдозер; хотын шинэ бүтээн байгуулалтуудад хийсэн шүүмжит дүн шинжилгээ, 1949-1962" нэртэй ном хэвлүүлэв.

ANDERSON, Martin. (1964). The Federal bulldozer; a critical analysis of urban renewal, 1949-1962. M.I.T. Press. Cambridge


1964

Виктор Груен "Бидний хотын зүрх; Хотын хямрал: оношлогоо, эмчилгээ" нэртэй ном хэвлүүлэв.

GRUEN, Victor. (1964). The heart of our cities; the urban crisis: diagnosis and cure. Simon and Schuster. New York


1964

Аргентин гаралтай хот төлөвлөгч, эдийн засагч Вильям Алонсо "Байршил ба газар ашиглалт" нэртэй ном хэвлүүлэв. Энэ ном бүс нутгийн шинжлэх ухааны анхны, нөлөө бүхий бүтээлүүдийн нэг болжээ.

ALONSO, William. (1964). Location and Land Use. Cambridge. Harvard University Press. Massachusetts


1964

Герман гаралтай Англи социологич Рут Глас "Лондон: Өөрчлөлтийн үр дагавар" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээлдээ чинээлэг дундаж давхаргын оршин суугчид ажилчин ангийн сууцны хороолол руу шилжин суурьших хөдөлгөөнийг тайлбарлахын тулд "жентрификаци" гэсэн нэр томьёог дурджээ.

GLASS, Ruth. (1964). London: aspects of change. University of London Centre for Urban Studies. MacGibbon & Kee. London


1964

АНУ-ын үл хөдлөх хөрөнгө бүтээн байгуулагч Роберт Э. Саймоны төслөөр Виржиниа мужийн Рестон хотыг төлөвлөлттэй шинэ хотын загвар болгон бүтээн байгуулав.


1965

АНУ-ын Нийтийн 'аж ахуй', эдийн засгийн хөгжлийн тухай хууль батлагдав. Хуулийн үзэл баримтлалын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн 'удирдах газар' байгуулагдав.

Public Works and Economic Development Act 

The Economic Development Administration


1965

Нортвестерн их сургуулийн Газар зүйн салбарын судлаач Майкл Дэйси, Дуэйн Марбл нар "Газарзүйн мэдээллийн системийн техникийн тодорхой асуудлуудын талаарх зарим тайлбар" нэртэй судалгааны тайлан хэвлүүлэв. Энэ бүтээлд "газар зүйн мэдээллийн систем" гэдэг нэр томъёо анх удаа хэвлэгджээ.

DACEY, Michael. and MARBLE, Duane. (1965). Some comments on certain technical aspects on geographic information systems. Department of Geography, the Northwestern University. Evanston, Illinois.


1965

АНУ-ын Орон Сууц, Сууцны Санхүүжилтийн Агентлагийг халж Орон Сууц, Хот Байгуулалтын Яам байгуулах зорилгоор Орон сууц, хот байгуулалтын тухай хууль батлагдав.


1965

Хот төлөвлөгч, онолч Пол Дэвидофф Америкийн Хот Төлөвлөгчдийн Хүрээлэнгийн Сэтгүүлийн 31 дугаарт "Төлөвлөлтийн салбарын хамгаалал ба олон ургальч үзэл" нэртэй өгүүлэл хэвлүүлэв. Энэ өгүүлэл "нийгмийн бүх талуудын эрхийг хамгаалах төлөвлөлт"-ийн үзэл санааг дэвшүүлсэн ач холбогдолтой нийтлэл болжээ.

DAVIDOFF, Paul. (1965). "Advocacy and Pluralism in Planning". Journal of the American Institute of Planners, no. 31 (4), pp. 544-555. 


1965

Америкийн сурган хүмүүжүүлэгч Алан Алтшулэр "Хот төлөвлөлтийн үйл явц: Улс төрийн шинжилгээ" нэртэй ном хэвлүүлэв.

ALTSHULER, A.A. (1965). The City Planning Process: A Political Analysis. New York Cornell University Press. Ithaca


1965

Германы сэтгэл судлаач Александр Митшерлих "Бидний хотын хүйтэн хөндий байдал: Санаатай өдөөн хатгалга" нэртэй ном хэвлүүлэв.  Энэ бүтээлд дайны дараах Германы хот байгуулалтын талаар хүчтэй шүүмж бичжээ.

MITSCHERLICH, Alexander. (1965). Die Unwirtlichkeit unserer Städte: Anstiftung zum Unfrieden. Suhrkamp Verlag. Frankfurt am Main


1965

Холбооны Бүгд Найрамдах Герман (Баруун Герман) Улс (ХБНГУ) -ын Мюхен хотод "Олон улсын тээврийн үзэсгэлэн 65" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 50 га талбай хамарчээ. 


1966

АНУ-ын Үлгэр жишээ хотууд ба Нийслэлийн хөгжлийн тухай хууль батлагдав. Мөн Загвар хотуудын хөтөлбөр батлагдав.


1966

Ричард Ф. Бабкок "Бүсчлэх тоглоом; хотын захиргааны практик, бодлого" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээл хотын хөрш орчны төлөвлөлтөд газар ашиглалтын хяналтын төвлөрсөн байдлыг батлан харуулахад тустай байлаа.

BABCOCK, Richard F. (1966). The zoning game; municipal practices and policies. University of Wisconsin Press. Madison


1966

Уолт Дисней нас барахаасаа өмнөхөн Флоридагийн төв хэсэгт, Дисней-ворлдын зэргэлдээ төлөвлөсөн "Маргаашийн туршилтын загвар хотхон" нэртэй шинэ хотын амбицтай төлөвлөгөө танилцуулав. Энэ хот бүрэн баригдаагүй боловч анхны төлөвлөлтөөсөө маш их өөрчлөгдсөн, жижигрүүлсэн хувилбар зугаа цэнгэлийн цэцэрлэгт хотхон байдлаар 1982 онд нээгджээ.

"Experimental Prototype Community of Tomorrow" (EPCOT)


1967

АНУ-ын Детройт, Ньюарк болон бусад хотуудад хотын бослого, үймээн дэгдэв. Арьс өнгөний үзэл, ажилгүйдэл, орон сууц болон боловсролын тэгш бус байдал зэрэг асуудлуудаас үүдэлтэй Африк-Америк иргэдийн жагсаал, цуглаан цагдаагийн хамгаалалттай тулгарч улам ширүүсэн олон хоног үргэлжилж, эцэстээ цэргийн хүчээр тайван байдал тогтов. Олон зуун барилга, байгууламж сүйтгэсэн дээрэм тонуул, үймээн дэгдээгчид ба цэргийн тулгаралтын явцад олон хүний амь эрсджээ.


1967

Америк архитектор, хот төлөвлөгч, сурган хүмүүжүүлэгч Эдмунд Н. Бэкон "Хотуудын дизайн" нэртэй ном хэвлүүлэв.

BACON, Edmund N. (1967). Design of cities. Viking Press. New York


1967

Америкийн хот төлөвлөгч, иргэний нийгмийн хөдөлгөөн удирдагч, хөрөнгө оруулагч Жеймс Роусын удирдсан шинэ мастер төлөвлөгөөний дагуу Колумби мужид Мэрилэндийн шинэ хот байгуулагдав.


1967

Парис хотын Зөвлөлийн шийдвэрээр "Парисийн хот төлөвлөлтийн ателие" нэртэй ашгийн бус судалгаа, төлөвлөлтийн байгууллага байгуулав.

Atelier parisien d'urbanisme (APUR)


1967

Их Британид дайны дараа өрнөсөн шинэ хотууд байгуулах өргөн хүрээний ажлуудын хүрээнд эхэлсэн Милтон Кейнс шинэ хотын бүтээн байгуулалт дуусав.


1967

Миннеаполис-Сэйнт-Полын хотжисон бүс, түүнийг тойрсон нутаг дэвсгэрийн Нийслэлийн Зөвлөл байгуулагдав. Үүний үр дүнд бүс нутгийн иж бүрэн жишиг төлөвлөлт боловсруулжээ.


1967

Канад улсын Кибек мужын Монтреал хотод "Үзэсгэлэн 67" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 365 га талбай хамарчээ. 


1968

АНУ-ын Орон сууц, хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдав.


1968

АНУ-ын Тэнцвэртэй орон сууцны хангамжийн тухай хуулинд иргэдийн арьсны өнгө, хүйс, гарал угсаа, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглов.


1968

АНУ-ын Шинэ хөрш орчны тухай хууль батлагдав. Тус хуулиар шинэ хөрш орчин байгуулж, хөгжүүлэх хувийн хэвшлийнхний өөрийн санхүүжилтийн баталгааг тогтоов.


1968

Америкийн экологич Гаррет Хардин "Шинжлэх ухаан" сэтгүүлийн 162 дугаар ботийн 3859 дугаарт "Олон нийтийн эмгэнэлт явдал" нэртэй өгүүлэл хэвлүүлэв.

HARDIN, Garrett. (1968). "The Tragedy of the Commons". Science, Vol. 162, no. 3859, pp. 1243-1248


1969

АНУ-ын Үндэсний Байгаль орчны бодлогын тухай хууль батлагдав. Тус хуулиар байгаль орчинд нөлөөлөхүйц холбооны эсвэл холбооны тусламжтай муж, орон нутгийн томоохон арга хэмжээ бүрт Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан шаардлагатай талаар заажээ.


1969

Шотланд ландшафтын архитектор Иан МакХарг "Байгальтай төлөвлөх нь" нэртэй ном хэвлүүлэв.

MCHARG, Ian L. (1969). Design with nature. Natural History Press. New York


1969

Мел Скотт "1890 оноос хойших Америкийн хот төлөвлөлт" нэртэй ном хэвлүүлэв.

SCOTT, Mel. (1969). American City Planning Since 1890. University of California Press. Berkeley


1969

Жэйн Жейкобс "Хотуудын эдийн засаг" нэртэй ном хэвлүүлэв.

JACOBS, Jane. (1969). The Economy of Cities. Vintage Press. New York


1969

Америкийн тэрбумтан, хүрээлэн буй орчны судлаач Жак Дангермонд болон Лаура Дангермонд нар Калифорнийн Редландс хотод Байгаль орчны системийн судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулжээ. Тус хүрээлэн газар зүйн мэдээллийн системийн анхны програм хангамж бүтээн хөгжүүлж эхэлжээ.

Environmental Systems Research Institute (ESRI)


1969

Удаан хугацаанд үргэлжилсэн Испани болон Африк гаралтай оюутан элсүүлэх маргаанаас үүдэн Йелийн их сургуулийн Хот төлөвлөлтийн салбар болон их сургуулийн захиргаа хооронд үүссэн маргааны дараа их сургуулийн захиргаа хэд хэдэн салбарын эрхлэгчид сахилгын шийтгэл оноож, хот төлөвлөлтийн салбарыг татан буулгажээ.


1969

АНУ-ын Хот төлөвлөлтийн мэргэжлийн сургалттай коллежуудын холбоо үүсгэн байгуулагдав.


1969

Английн архитектурын шүүмжлэгч Рейнер Банхам, сэтгүүлч Пол Баркер, хот төлөвлөгч, газар зүйч Питер Холл, архитектор, багш Седрик Прайс нар "Шинэ нийгэм" сэтгүүлийн 13 дугаарт "Төлөвлөлтгүй орших нь: эрх чөлөөний туршилт" нэртэй өгүүлэл хэвлүүлэв.


1970

АНУ-ын Байгаль орчин хамгаалах үндэсний агентлаг үүсгэн байгуулагдав. Тус агентлаг мөн онд батлагдсан Цэвэр агаарын тухай хуулийн үндсэн заалтуудыг хэрэгжүүлж эхэлжээ.


1970

АНУ-ын арван жилийн хүн амын тооллого анх удаа төвлөрсөн хотуудаас (31.4%) илүү олон хүн хотын захад (37.6%), үлдсэн хэсэг нь хотожсон нутаг дэвсгэрээс гадуур амьдарч байгаа үр дүнг үзүүлжээ.


1972

Калифорниа муж Эргийн бүсийн удирдлага зохион байгуулалтын тухай хууль батлав. Калифорнийн эргийн комисст үүсгэн байгуулагдав.


1972

Сэнт-Луис хотын Пруитт-Айгое нийтийн орон сууцны барилгыг буулгах ажил эхлэв.


1972

Испани социологич Мануэль Кастеллс "Хотын асуулт" нэртэй ном хэвлүүлэв. 

CASTELLS, Manuel. (1972). La question urbaine. F. Maspero. Paris


1972

Америкийн архитектор, хот төлөвлөгч Оскар Ньюман "Хамгаалах боломжтой орон зай; хот төлөвлөлтөөр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" нэртэй ном хэвлүүлэв.

NEWMAN, Oscar. (1972). Defensible space; crime prevention through urban design. Macmillan. New York


1972

Америкийн хүрээлэн буй орчин судлаач Донелла Мидоу, Деннис Мидоу, Норвегийн цаг уурын өөрчлөлт судлаач Йорген Рандеш, АНУ-ын тэнгисийн цэргийн дэд адмирал, далай судлаач Вильям Бэрэнс нар "Өсөлтийн хязгаар: Хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлуудын талаарх Ромын клубын төслийн тайлан" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээл ирээдүйн хүн амын өсөлтөнд хязгаарлалт болох зүйлсийг компьютерийн симуляц ашиглаж судалсан чухал тайлан болжээ.

MEADOWS, D. H., MEADOWS, D. L., RANDERS, Jørgen., & BEHRENS, William Wohlsen. (1972). The Limits to growth; a report for the Club of Rome's project on the predicament of mankind. Universe Books. New York


1973

АНУ-ын Орегон муж улсын газар ашиглалтын тухай хууль батлагдав. Тус хуулиар хотын тэлэлтийн хил хязгаарыг тогтоожээ.


1973

Английн эдийн засгийн газар зүйч Дэвид Харвэй "Нийгмийн шударга ёс ба хот" нэртэй ном хэвлүүлэв.

HARVEY, David. (1973). Social Justice and the City. Johns Hopkins University Press. Baltimore


1973

Германы онолч Хорст Риттел, Амеркийн хот төлөвлөгч, онолч Мелвин Вэббер нар "Бодлогын шинжлэх ухаан" сэтгүүлийн 4 дүгээр ботид "Төлөвлөлтийн ерөнхий онол дахь яах ч аргагүй байдал" нэртэй өгүүлэл хэвлүүлэв. Тус өгүүлэлд хотын нийгмийн асуудлуудыг "ёс суртахуунгүй асуудал" гэж үзэх талаар дурджээ.

RITTEL, Horst W.J., WEBBER, Melvin M. (1973). "Dilemmas in a General Theory of Planning" Policy Sciences, Vol. 4, pp. 155-169. 


1973

Америк архитектор Дуглас Ли Америкийн Хот Төлөвлөгчдийн Хүрээлэнгийн сэтгүүлд "Их хэмжээсийн хөгжлийн загваруудын гашуудлын дуулал" нэртэй өгүүлэл хэвлүүлэв.

LEE, Douglass B. (1973). "Requiem for Large Scale Models". Journal of the American Institute of Planners


1973

Унгар гаралтай архитектор, хот төлөвлөгч, судлаач Андреас Фалуди "Төлөвлөлтийн онол уншигч" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээл процедурын төлөвлөлтийн онол хөгжих үндсэн суурь болжээ.

FALUDI, Andreas. (1973). A reader in planning theory. Pergamon Press. Oxford


1973

Австри гаралтай хот төлөвлөлтийн онолч Жон Фридман "Америкийг дахин ажиглахуй; гүйлгээний төлөвлөлтийн онол" нэртэй ном хэвлүүлэв.

FRIEDMANN, John. (1973). Retracking America; a theory of transactive planning. Anchor Press. Garden City, N.Y


1974

АНУ-ын Орон сууц, хөрш орчны хөгжлийн тухай хууль батлагдав. Энэ хуулинд Ангилсан санхүүгийн буцалтгүй дэмжлэгийн эсрэг орон нутгийн хөгжилд чиглэсэн Холбооны санхүүгийн дэмжлэгийн үндсэн хэлбэр болох блокын буцалтгүй дэмжлэгийн талаар тусгажээ.


1974

Франц философич, сэтгэгч Анри Лефебрг "Орон зай бүтээхүй" нэртэй ном хэвлүүлэв.

LEFEBVRE, Henri. (1974).  La production de l'espace. Anthropos. Paris

 

1974

Америкийн сэтгүүлч Роберт Каро "Хүч зуучлагч: Роберт Мосес ба Нью-Йоркийн уналт" нэртэй ном хэвлүүлэв.

CARO, Robert. (1974). The Power Broker: Robert Moses and the Fall of New York. Alfred Knopf. New York


1975

Нью Жерси мужийн Дээд шүүх Өмнөд Берлингтон тойргийн шийдвэрээр тус хотын бүсчлэлд бага, дунд орлоготой хүмүүсийг оруулахгүй байх шийдвэр гаргав. Тус шийдвэрийн араас урган гарсан асуудлууд даамжирч явсаар эцэст нь орон нутаг хямд орон сууцаар хангах үүрэгтэй байх зарчим тунхаглажээ.


1976

Бостон хотын Фанеиль Танхим Худалдааны төвийн барилгыг сэргээн засварлав. Энэ төсөл АНУ-д "баяр наадмын зах" нэртэй, Европ загварын архитектуртай зах, худалдааны төвүүд байгуулах, сэргээн засварлах ажлуудын эхлэл болжээ.


1977

Английн хот төлөвлөгч, газар зүйч Питер Холл Хатан хааны хот төлөвлөлтийн хүрээлэнгийн жил тутмын бага хуралд "Ногоон талбай ба саарал бүс" нэртэй илтгэл танилцуулав. Тус илтгэлээр дамжуулан ирээдүйд "аж ахуйн бүс"-ийн үзэл баримтлалаар хөгжүүлэх боломжтой, доройтойж буй хорооллуудын "чөлөөт боомт" нэрээр томъёолсон санаагаа танилцуулжээ. Тэрээр мөн 1982 онд Хот ба бүс нутгийн судалгааны олон улсын сэтгүүлд "Аж ахуйн бүсүүд: үндэслэл" нэртэй өгүүлэл хэвлүүлэв.

HALL, Peter. (1982). "Enterprise zones: a justification". International Journal of Urban and Regional Research, 6(3). pp. 416-421.


1978

Хавай муж улсын хэмжээнд газар ашиглалтандаа үүргийн бүсчлэлийг тогтоосон анхны муж болжээ.


1978

АНУ-ын Хот төлөвлөлтийн салбарын удирдах ажилтнуудын холбоо болон Америкийн хот төлөвлөгчдийн хүрээлэн нэгдэж Америкийн хот төлөвлөлтийн холбоо үүсгэн байгуулагдав.

American Society of Planning Officials + American Institute of Planners = American Planning Association 


1979

Америкийн хот төлөвлөлтийн холбоонд Төлөвлөлт ба эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдав.


1979

Санал асуулгын үр дүнд Орегон мужын Портланд метрополитан бүсийн гурван мужийг хамруулсан Метро Зөвлөлийг дэмжив. Тус зөвлөлийн боловсруулсан Хотын тэлэлтийн хил хязгаарын дэвсгэр зургийг Орегоны Газар Хамгаалах, Хөгжлийн Хороо хүлээж авахыг дэмжжээ.


1980

"Баяр наадмын зах"-ын удаах жишээ болох Мэрилэнд мужийн Балтимор хотын дотоод боомтод "Харборплейс" нэртэй төв байгуулагдав.


1980

Америкийн хот төлөвлөгч, социологч Вильям Вайт "Хотын жижиг орон зайн нийгмийн амьдрал" нэртэй ном хэвлүүлэв. 

WHYTE, William H. (1980). The Social Life of Small Urban Spaces. The Conservation Foundation. Washington, D.C


1981

Флорида мужид "Шинэ хотжилт"-ын загвараар төлөвлөгдсөн Сийсайд шинэ хотхоны бүтээн байгуулалт эхлэв.


1981

1969 онд байгуулагдсан Хот Төлөвлөлтийн Коллежийн Сургуулиудын Холбоо (ХТКСХ) Америкийн хот төлөвлөлтийн холбооноос тусдаа анхны бага хурлаа зохион байгуулав. Мөн ХТКСХ "Төлөвлөлтийн боловсрол, судалгааны сэтгүүл" эрхлэн гаргаж эхлэв. Энэ нь Америкийн хот төлөвлөлтийн холбооноос тусдаа дуу хоолой болжээ.


1981

Их Британий Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Хеселтин боомтын терминалын бүсүүдийг дахин хөгжүүлэх зорилгоор Лондонгийн Докландын Хөгжлийн Корпораци байгуулав. Энэ алхам үйлдвэр, боомтын газруудыг аж үйлдвэржилтийн дараах, дэлхийн чиг баримжаатай хотын дүр төрх болгон хөгжүүлэх капитал-эрчимжүүлэн хувиргах үйл хэргийн анхны, тод жишээ болжээ.


1981

Америкийн хүрээлэн буй орчны шинжээч Лестер Браун болон Ворлдвач хүрээлэн "Тогтвортой нийгэм бүтээхүй" нэртэй ном хэвлүүлэв. Тус бүтээл хүн төрөлхтний орчин үеийн иргэншил ба үүнийг дэмжих биологийн тогтолцоонуудын хооронд бүрэлдсэн тогтворгүй харилцааг судлаж олон нийтэд танилцуулж эхэлсэн Ворлдвач хүрээлэнгийн анхны чухал хэвлэл байлаа.

BROWN, Lester R. and Worldwatch Institute. (1981). Building a sustainable society. Norton. New York


1982

Америкийн хот төлөвлөгч Норман Крумхольц Америкийн төлөвлөлтийн нийгэмлэгийн сэтгүүлийн  48 дугаарт "Өмч төлөвлөлтийн тухай өнгөрснөө эргэж харсан үзэл бодол: Кливленд, 1969-1979" нэртэй өгүүлэл хэвлүүлэв.


1982

Америкийн улс төрийн эдийн засаг судлаач Барри Блюстоун, улс төрийн эдийн засагч Беннетт Харрисон нар "Америкийн аж үйлдвэржилтээс ангижрах явц" нэртэй ном хэвлүүлэв.

BARRY, Bluestone. and BENNETT, Harrison. (1982). The Deindustrialization of America. New York: Basic Books.


1983

Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Өмнөд гудамжны тэнгисийн боомт хэсэг "баяр наадмын зах"-ын зориулалтаар дахин үүдээ нээв. Тус төсөл хуучин худалдаа үйлчилгээний барилгуудыг цаг үеийн хэрэгцээнд нийцүүлэн шинэчилж дахин ашиглах загварын үлгэр жишээ болжээ.


1983

Америкийн философич, хот төлөвлөлтийн салбарын судлаач Дональд Шон "Бодлогоширсон тусгал дадал зуршилтай нэгэн" нэртэй ном хэвлэгдэв.

SCHÖN, Donald. (1983). The Reflective Practitioner. Basic Books. New York


1984

Америк архитектор, хотын түүхч Долорес Хэйден "Америк мөрөөдлийг дахин төлөвлөх нь" нэртэй ном хэвлүүлэв.

HAYDEN, Dolores. (1984). Redesigning the American Dream. Wiley. New York


1984

Америк ландшафтын архитектор Энн Уистон Спирн "Боржин чулуун цэцэрлэг: хотын байгаль ба хүмүүний ​​дизайн" нэртэй ном хэвлүүлэв.

SPIRN, Anne Whiston. (1984). The granite garden: urban nature and human design. Basic Books. New York


1985

Америк хотын түүх судлаач Кеннет Жексон "Хөл газрын ургамал хязгаар нутаг:  АНУ-ын хотын захын тархмал хотжилт" нэртэй ном хэвлүүлэв.

JACKSON, Kenneth T. (1985). Crabgrass Frontier: The Suburbanization of the United States. Oxford University Press. New York


1985

Францын Версалийн Архитектурын Үндэсний Сургуулийн багш, газар зүйч Марсель Дөморгон бусад судлаачидтай хамтран "Хотын захыг бүтэц зохион байгуулалттай нутаг дэвсгэр гэж үзэх нь. Авто замын судалгаа: Ла Дефонсээс Майсонс-Лаффит цэг хүртэлх 192 ба 308 дугаар авто зам" нэртэй судалгааны тайлан хэвлүүлэв. Францын архитектур, хот байгуулалтын салбарын судалгааны сэдвүүд ихэвчлэн түүхэн судалгааны хүрээнд байсаар ирсэн тухайн цаг үед хотын захын суурингууд, хотын тэлэлт, асар өргөн нутаг дэвсгэр дамнасан авто замын сүлжээний талаар судалсан энэхүү судалгааны бүтээл шинэ чиглэл чиглэл нээжээ.

DEMORGON, Marcelle., PANERAI, Philippe., SABATIER, Richard., VOLPE, Evelyne Volpe. (1985). La banlieue comme territoire structuré. Étude d'une route : la N. 192 et la N. 308, de La Défense au point de Maisons-Laffitte. Rapport de recherche 279/85, Ministère de l'urbanisme, du logement et des transports / Secrétariat de la recherche architecturale (SRA); Ecole nationale supérieure d'architecture de Versailles / Association pour le développement de la recherche sur l'organisation spatiale (ADROS). Paris


1986

АНУ-ын Хот Төлөвлөлтийн Коллежийн Сургуулиудын Холбоонд Факультет эмэгтэйчүүдийн сонирхлын бүлэг үүсгэн байгуулагдав. 1987 онд албан ёсоор байгуулагджээ.


1986

Америкийн хот ба бүс нутаг төлөвлөлтийн түүхийн нийгэмлэг байгуулагдав.

The Society for American City and Regional Planning History


1987

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) -ын Байгаль орчин, хөгжлийн дэлхийн комисс "Бидний хамтын ирээдүй" нэртэй тайлан хэвлүүлэв. Энэ тайлан тогтвортой хөгжлийн үзэл санааны чухал баримт бичиг болжээ.

United Nations World Commission on Environment and Development. (1987). Our Common Future.


1987

Роберт Фишмэн "Буржуа утопиа: Хотын захын бүсийн өсөлт ба уналт" нэртэй ном хэвлүүлэв.

FISHMAN, Robert. (1987). Bourgeois Utopias: the rise and fall of suburbia. Basic Books. New York


1987

Анн Маркусен "Бүс нутаг: Нутаг дэвсгэрийн эдийн засаг, улс төр" нэртэй ном хэвлүүлэв.

MARKUSEN, Ann R. (1987). Regions: The Economics and Politics of Territory. Rowman and Littlefield. Totowa, NJ


1987

Европын төлөвлөлтийн сургуулиудын холбоо байгуулагдав.

Association of European Schools of Planning 


1988

Вашингтон ДиСи хотын Юнион Өртөө галт тэрэгний төв буудлын барилга дахин үүдээ нээв. Архитектор, хот төлөвлөгч Даниел Хадсон Бернхэмийн төлөвлөсөн тус барилга анх 1907 ашиглалтанд оржээ. 1970-аад оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байсан үйлчилгээний газрууд хаагдаж эцэстээ тус барилгыг буулгах тухай хүртэл яригдаж эхэлсэн хэдий ч олон нийтийн санал асуулга, дурсгалт барилга, соёлын биет өв хамгаалах тэмцэгчдийн ачаар хадгалж авч үлдэх, сэргээн засварлах ажил өрнөжээ.


1988

Питер Холл "Маргаашийн хотууд: ХХ зууны хот төлөвлөлт, дизайны сэтгэлгээний түүх" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээл хот төлөвлөлтиийн түүхийн жишиг ном болжээ.

HALL, Peter. (1988). Cities of Tomorrow: An Intellectual History of Urban Planning and Design in the Twentieth Century. Blackwell. Oxford


1989

Дэвид Харвэй "Пост-модерн үеийн нөхцөл байдал" нэртэй ном хэвлүүлэв.

HARVEY, David. (1989). The Condition of Post-Modernity. Blackwell. Oxford


1989

Хот төлөвлөлтийн онолч Жон Форестер "Эрх мэдэлтэй нүүр тулсан төлөвлөлт" нэртэй ном хэвлүүлэв.

FORESTER, John. (1989). Planning in the face of power. University of California Press. Berkeley


1989

Америкийн пост-модерн улс төрийн газар зүйч, хот төлөвлөлтийн онолч Эдвард Сожа "Постмодерн газарзүй: Нийгмийн шүүмжит онол дахь орон зайн ойлголтыг дахин батлах нь" нэртэй ном хэвлүүлэв.

SOJA, Edward. (1989). Postmodern Geographies: The Reassertion of Space in Critical Social Theory. Verso Press. London


1989

Америкийн хотын социологич Рэй Олденбург "Гайхалтай сайхан газар: кафе, кофе шоп, олон нийтийн төв, гоо сайхны газар, өргөн хэрэглээний дэлгүүр, баар, цэнгээний газрууд, тэд таныг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээл хүмүүсийн гэр (анхдагч), ажил (хоёрдогч) аль нь ч бус, харин олон нийттэй харилцаж холбогдох хамтын орон зайн (гуравдагч) тухай чухал үзэл санаа дэвшүүлжээ.

OLDENBURG, Ray. (1989). The great good place : cafés, coffee shops, community centers, beauty parlors, general stores, bars, hangouts, and how they get you through the day. Paragon Press. New York 


1989

Хиймэл орчинд загварчилсан хот байгуулах боломж олгосон компьютерийн анхны тоглоом СимСити худалдаанд гарав.

SimCity


1990

Америкийн түүхч, улс төрийн идэвхтэн, зохиолч, хотын онолч Майк Дэвис "Кварцын хот: Лос Анжелес хотод буй ирээдүйг ухаж гаргах нь" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээлд хотын орон зайг хувьчлах, үнэжүүлэх үйл явцын үр дагаварын талаар дурджээ.

DAVIS, Mike. (1990). City of quartz: excavating the future in Los Angeles. Verso. London


1990

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой ирээдүйн төлөөх Нутгийн Удирдлагуудын Дэлхийн Конгрессын үеэр "Орон нутгийн байгаль орчны санаачлагын олон улсын зөвлөл" байгуулагдав.

International Council for Local Environmental Initiatives (ICLEI)


1990

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын анхны үнэлгээний тайлангууд гарав. Энэ хүрээнд дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлаж, үнэлсэн 3 боть тайлан хэвлэгджээ.

 Intergovernmental Panel on Climate Change (IPCC)


1991

АНУ-ын Газрын олон төрөлт тээврийн үр ашгийн тухай хууль батлагдав. Энэ нь Метрополитан хотын хот төлөвлөлтийн байгууллагуудад шинэ эрх мэдэл олгох, мөн сэлгэж хэрэглэх боломжтой олон төрөлт тээврийн бодлогыг дэмжих, нэгдсэн улсын түвшинд хэрэглэх хууль болов.


1991

Бостон хотын "Биг Диг" дэд бүтциийн мегатөслийн барилга угсралтын ажил эхлэв. Төсөл 2007 онд бүрэн хэрэгжиж нээлтээ хийжээ.


1991

Америкийн сэтгүүлч Жоэл Гарро "Хөвөөлсөн хот: шинэ хязгаар нутгийн амьдрал" нэртэй ном хэвлүүлэв.

GARREAU, Joel. (1991). Edge city: life on the new frontier. Doubleday. New York


1991

Америкийн хүрээлэн буй орчин судлаач Вильям Кронон "Байгалийн метрополис: Чикаго ба Их Баруун" нэртэй ном хэвлүүлэв.

CRONON, William. (1991). Nature's metropolis: Chicago and the Great West. W. W. Norton. New York


1991

Голланд гаралтай Америк социологич Саскиа Сассен "Дэлхийн хот: Нью-Йорк, Лондон, Токио" нэртэй ном хэвлүүлэв. Энэ бүтээлд орчин үеийн дэлхийн эдийн засгийн удирдлагын төвүүд болсон дэлхийн хотуудын тухай бичжээ.

SASSEN, Saskia. (1991). The Global City: New York, London, Tokyo. Princeton University Press. Princeton


1992

Америкийн хүмүүний экологич Вильям Рийс "Байгаль орчин ба хотжилт" сэтгүүлд "Экологийн ул мөр ба зориулалтын даац: Хотын эдийн засаг орхигдуулдаг зүйл" нэртэй өгүүлэл хэвлүүлэв. Тус өгүүлэлд анх удаа "экологийн ул мөр" гэдэг нэр томъёо дурджээ.

REES, W. E. (1992). "Ecological footprints and appropriated carrying capacity: what urban economics leaves out". Environment and Urbanization, 4(2). pp. 121-130.


1992

Нью Жерси мужийн Хөгжил, дахин төлөвлөлтийн төлөвлөгөөг батлав.


1992

АНУ-ын Орон Сууц, Хот Байгуулалтын Яам олон давхар нийтийн орон сууц болон ядуурал төвлөрсөн хуучин загварыг халж, алхахад тохиромжтой, нам давхар орон сууцаар хангах зорилгоор "ИТГЭЛ VI" нэртэй хөтөлбөр эхлүүлэв.


1992

Балтимор хотын төвийн Камден Яардс дахь Ориол Цэцэрлэг нэртэй бэйсболын цэнгэлдэх хүрээлэн нээгдэв. Хотын төвд олон зориулалттай цэнгэлдэх хүрээлэн байгуулах эрин үеийн дундуур дан зориулалттай хуучны уламжлалт цэнгэлдэх хүрээлэн байгуулж шинэ цаг үе ирж буйг илтгэсэн төсөл болжээ.


1992

Испани улсын Севиль хотод "Севилийн үзэсгэлэн 92" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 215 га талбай хамарчээ. 


1993

Явган алхалт, холимог газар ашиглалт, хүрээлэн буй орчинд ээлтэй хот, суурингууд бүтээн байгуулах үзэл санааг дэмжсэн "Шинэ хотжилтын конгресс" байгууллага үүсгэн байгуулагдав.

The Congress of New Urbanism


1994

Америкийн хот төлөвлөлтийн салбарын судлаач Сюзан Файнштейн "Хот бүтээн байгуулагчид" нэртэй ном хэвлүүлэв.

FAINSTEIN, Susan S. (1994). The City Builders. Blackwell. Oxford, UK, Cambridge, Mass.


1996

АНУ-ын Бүс Нутаг Төлөвлөлтийн Холбоо гишүүн 31 мужын хэмжээний "Эрсдэлтэй бүс" нэртэй бүс нутгийн 3 дахь удаагийн төлөвлөгөө танилцуулав. Тус төлөвлөгөөнд бүс нутгийн нийтийн тээврийн сүлжээг сайжруулах, задгай орон зайн хамгаалалтыг нэмэгдүүлэх, уламжлалт хотын төвүүдэд ажлын байрыг хадгалахыг зөвлөжээ.


1996

Уолт Дисней компани Флорида мужид "Баяр ёслол" нэртэй төлөвлөлттэй хот бүтээн байгуулагдав.


1996

АНУ-ын Атланта хот зуны Олимпийн наадам зохион байгуулав. Энэ Олимпиийн наадам хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас үлэмж хамааралтай мега үйл ажиллагааны зохион байгуулалттай санхүүжилтийн шинэ загвар болжээ.


1997

АНУ-ын Мэрилэнд муж "Ухаалаг өсөлт ба хөрш орчны хамгаалалт" нэртэй хууль батлав.


1997

Английн хот төлөвлөгч Пэтси Хилэй "Хамтарсан төлөвлөлт: хуваагдсан нийгэм, төлөвлөлт, хүрээлэн буй орчин, хотод хотын орчин бүтээх нь" нэртэй ном хэвлүүлэв.

HEALEY, Patsy. (1997). Collaborative planning: shaping places in fragmented societies, planning, environment, cities. Macmillan. Houndsmills, UK


1997

Архитектор Фрэнк Герийн төлөвлөлтийн дагуу 5 жил үргэлжилсэн Испани улсын Баск бүсийн Гуггенхэйм Бильбао музейн барилга ашиглалтанд оров. Энэ төслийн үр дүнд "Бильбао эффект" гэсэн нэр томъёо үүсжээ. Өөрөө хэлбэл алдартай архитекторын төлөвлөсөн өндөр зэрэглэлийн соёлын барилга, байгууламж бүтээн байгуулах нь хэвлэл мэдээллийн салбарын анхаарал татах, ингэснээр аялал жуулчлал, соёлын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх санаа эрчимтэй түгэж эхлэв.


1998

Австрали гаралтай хот төлөвлөгч Леони Сандеркок "Үл үзэгдэгчийг ил гаргах нь: Олон соёлт төлөвлөлтийн түүх" нэртэй ном эмхэтгэж хэвлүүлэв. Энэ бүтээл тухайн үеийг хүртэл чимээгүй дуу хоолой болсоор ирсэн, мөн хот байгуулалтын тогтолцоонд үл үзэгдэгч байдлаар оролцож ирсэн талуудын түүхийг шинэчлэх, хамрах хүрээг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

SANDERCOCK, Leonie (ed.). (1998). Making the invisible visible: a multicultural planning history.  University of California Press. Berkeley


1998

АНУ-ын Ногоон Барилгын Зөвлөл "ЛИЙД" нэртэй эрчим хүчний хэмнэлттэй барилгын гэрчилгээний тогтолцоо нэвтрүүлэв.

The United States Green Building Council (USGBC)

LEED (Leadership in Energy and Environmental Design)


1998

Данийн эдийн засгийн газар зүйч Бент Флайвбжерг "Рационализм ба эрх мэдэл: Практикт дээрх ардчилал" нэртэй ном хэвлүүлэв.

FLYVBJERG, Bent. (1998). Rationality and power: Democracy in practice. University of Chicago Press. Chicago


1999

Жоржиа мужийн хууль тогтоох байгууллага Атланта дахь тэлэлтийг зохицуулах зорилгоор Жоржиа мужийн тээврийн агентлаг байгуулав.


2004

АНУ-ын орон сууц өмчлөгчийн түвшин түүхэн дээд цэгтээ хүрч 69.2 хувь болов. Оны 2 ба 4 дүгээр улиралд энэхүү хэмжээнд хүрчээ. Үүний дараа 2007-2009 оны "Их хямрал"-ын үед энэ хувь хэмжээ мэдэгдэхүйц буурчээ.


2000

ХБНГУ -ын Хановер хотод "Үзэсгэлэн 2000" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 160 га талбай хамарчээ. 


2005

Англи хот төлөвлөгч, газар зүйч, орон зайн мэдээллийн шинжээч төдийгүй орчин үеийн орон зайн тоон загварчлалын салбарын үндэслэгчдийн нэг Майкл Батти "Хотууд ба нарийн төвөгтэй байдал: Үүрэн автомат, агентад суурилсан загварууд ба фракталаар хотуудыг ойлгох нь" нэртэй ном хэвлүүлэв. 

BATTY, Michael. (2005). Cities and complexity : Understanding cities with cellular automata, agent-based models, and fractals. MIT Press. Cambridge, Mass.


2009

Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн "Хай Лайн" ногоон замын эхний хэсэг ашиглалтанд оров. Ашиглалтгүй болсон хуучин галт тэрэгний замын тулгуурт байгууламжийг шинэчилж хотын цэцэрлэгт хүрээлэн, явган хүний замын үргэлжилсэн сүлжээ бүтээн байгуулсан амжилттай төсөл болжээ. Тус сүлжээний хоёрдугаар хэсэг 2011 онд, гуравдугаар хэсэг 2014 онд нээлтээ хийжээ.

High Line


2013

Рокфеллерийн Сан АНУ-д тохиосон Катрина болон Сэнди хар салхины дараа "Уян хатан 100 хот" хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхлэв.


2015

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлав. Энэ хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн 17 зорилт багтсан бөгөөд эдгээрт "Хот, хүн амын суурьшлыг хүртээмжтэй, аюулгүй, тэсвэртэй, тогтвортой болгох" 11 дүгээр зорилт багтжээ.


2015

Итали улсын Милан хотод "Үзэсгэлэн 2015" нэртэй олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа 200 га талбай хамарчээ. 













Эрин үе:

~1750 - 1900  Эрчимтэй аж үйлдвэржилтийн үе

1909 - 1910  Төлөвлөлтийн эрин үе

1920 - 1940  Чикаго сургуулийн үзэл санааны үе

1954 - 1968  Иргэний эрхийн хөдөлгөөний үзэл санааны үе

1981 - 1989  Рейган, Тэтчерийн үе

1989 - одоо.  Даяарчлал, уур амьсгалын өөрчлөлтийн үе


Суурь үйл явдлууд:

1893 - 1912  Хот, сууринг өнгө үзэмжтэй хөгжүүлэх хөдөлгөөн

1914 - 1918  Дэлхийн нэгдүгээр дайн

1920 - 1929  "Нүргээнт хориод он"

1933 - 1938  "Шинэ тохироо"

1939 - 1945  Дэлхийн хоёрдугаар дайн

1945 - 1962  Дайны дараах хэрэглэгч нийгэм

1963 - 1980  Хотуудын хямрал

1980 - 1999  Пост модернизм


Чухал үзэл санаанууд:

1890 - 1915  Хөгжил дэвшлийн эрин

1916 - 1928  Хот төлөвлөлтийн үйл ажиллагааны албажуулалт

1929 - 1940  Их уналт

1963 - 1968  Агуу нийгэм

1969 - 1980  Хүрээлэн буй орчин хамгаалал

1987 - одоо  Тогтвортой байдал






Сурвалж:

CAMPBELL, Scott. (2020). "Planning History Timeline: a Selected Chronology of Events". Online list.

DARIN, Michaël. (1998). "The study of urban form in France". Urban Morphology, 2, p. 63-76.

Wikipedia - The Free Encyclopedia.